Алдартнуудын гангараа Монголд иржээ | News.MN

Алдартнуудын гангараа Монголд иржээ

Алдартнуудын гангараа Монголд иржээ

Алдартнуудын гангараа Монголд иржээ

Кембрижийн гүнгийн авхайг Их Британийн загварын шүтээн хэмээн нэрлэж, түүний хувцаслалтыг дэлхийн нийтээрээ ажигладаг. Язгууртны дресс-кодод захирагдах шаардлагатай тэрбээр ихэвчлэн даруухан хувцасладаг ч, бүх гоёл нь эмэгтэйлэг бөгөөд дэгжин байж, олны анхаарлыг булаадаг юм.  Гүн болон гүнгийн авхай, Уильям, Кэйт нар Стокгольмд хийсэн айлчлалын үеэр хүмүүсийн анхаарлыг ихэд татсан нь тэдний өвлийн гангараа  байв.

Гүнгийн авхай Кэйт Миддлтон, Английн Бурберри брэндийн гадуур хувцас өмссөн байсан бол гүн Уильям Францын алдарт Fusalp брэндээр хувцасласан нь үндсэрхэг Англичуудын харааг булаасан аж.

Дан ганц Английн эзэн хааны гэр бүлийн гангараа болоод зогсохгүй, Америкийн алдарт реалити шоуны одууд болох Ким Кардашаны гэр бүл ч Fusalp брэндээр гангарах дуртай гэнэ. Европын дээдсийн сонголт болсон дэлхийн алдарт уг брэндээр монголчууд ч бас гангарах боломж бүрджээ. Францын алдарт Fusalp брэнд нь  Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүрт ирсэн байна. Тус дэлгүүрээс Английн алдарт Superdry, Италичуудын хээнцэр хэрэглээ болох Gaudi, Pollini, Naracamicie, Lumberjack, Германы алдарт Drykorn, Францын Eden-park гэх зэрэг брэнд дэлгүүрээр нэг дор зочлох боломжтой юм.

Сонирхуулахад, Британийн алдартай дизайнер Николас Кирквүүд Pollini брэндийн гутлын загварын чиг хандлагыг 2008 онд тодорхойлж эхэлсэн байдаг. Николас  2012 онд Pollini-гийн креатив захирал болсноор энэхүү брэндийн үнэ цэн болон өндөр чанартай материалыг инновацидаа байнга тусгах болсон  түүхтэй.

Pollini болон Naracamicie брэнд  нь 100%  Итали улсад үйлдвэрлэсэн дахин давтагдашгүй загвар хийцээрээ Европчуудад таашаагдсан билээ. Олон улсад 400 гаруй салбар дэлгүүртэй  дэлхийн алдарт чамин, хээнцэр, загварлаг, чанартай брэндүүдийг нэг дор цогцлоож, монгол түмэндээ хүргэх болсонд Шинэ Сонголт Брэнд Их Дэлгүүрийн хамт олон баяртай байгаа гэнэ шүү.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж