Нийслэлийн Баянзүрх дүүргийн таван дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагчдын дунд явуулсан эрүүл мэндийн үзлэгээр 10 сурагч тутмын хоёр нь л эрүүл шүдтэй, бусад нь шүдний ямар нэг өвчтэй байжээ.
Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгаа учраас тус дүүргийн хорооны удирдлагууд, өрхийн эмнэлэг, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарч “Цэвэр шүд – Эрүүл хүүхэд-2” аяныг эхлүүлээд байна. Энэ хүрээнд хүүхэд эцэг, эхчүүдэд зөв дадал олгох сургалт явуулж, сургуульдаа “шүдээ зөв угааж хэвших” аян зарлажээ.
Баянзүрх дүүрэгт 120 мянга буюу нийт хүн амын бараг тал хувь нь 0-18 насны хүүхэд эзэлдэг байна. Тэдний дийлэнх нь шүдээ эрүүл байлгаж, тогтмол угаах талаар мэддэг ч хэрэгжүүлэх нь ховор байдаг судалгаа байгаа юм. Ихэвчлэн бага насныхны шүдний өвчлөл 80-аас дээш хувьтай байдаг ажээ.
Т.АНУ