Үндэсний мөнгөн тэмдэгт анх удаа гүйлгээнд гарав /1925.12.09/

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Үндэсний мөнгөн тэмдэгт анх удаа гүйлгээнд гарав /1925.12.09/

1925.12.09 Үндэсний мөнгөн тэмдэгт анх удаа гүйлгээнд гарав. 900 сорьцийн 18 гр жинтэй цагаан мөнгөн зоосыг 1 төгрөг хэмээн нэрлэв. Нэг талдаа сүлд бүхий БНМАУ-ын 15 он гэж, нөгөө талдаа “1 төгрөг”, “5 мөнгө”, “10 мөнгө”, “20мөнгө” гэж уйгаржин үсгээр бичсэн мөнгөн зоосууд байв. Мөн 1,2,5,10-тын цаасан мөнгөн тэмдэгтүүд байсан ба нийт 6 сая төгрөгийг ЗХУ-д захиалан үйлдүүлжээ.

1929.12.06 Мал тариалангийн яам байгуулагдав.

– Худалдааны яамыг байгуулах шийдвэр гарав

– Ховдын “Жанжны яам”-ыг татан буулгав.

– Алтайн урианхайн хошуудад ардчилсан захиргаа байгуулж, хоёр хошууг нэгтгэж “Алтай хан уулын” хошуу болгов.

– Хятадын цэргийн эрхтнүүд Манжуурын Дорнод төмөр замыг эзлэв.

– “Хувьсгалт уран зохиолчдын бүлгэм”-ээс эрхлэн “Уран үгийн цоморлиг”-ийг анх удаа хэвлүүлэн гаргав.

– Өвөрмонголын Ордос хошуунд багш н.Өлзийжаргалаар удирдуулсан хувьсгалт бослого гарав. Энэ бослого 1931 онд Япон цэрэг Манжуур, Өвөрмонголд орох  хүртэл үргэлжилсэн.

– Б.Явуухулан төржээ /-1982/. Завхан аймгийн Алдархаан суманд малчин Бэгзийнд төрсөн. Монголын орчин үеийн нэрт яруу найрагч, “Дорнын их яруу найрагч” хэмээн алдаршсан. БНМАУ-ын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн

– Ц.Гайтав төржээ /-1979/. Өвөрхангай аймгийн малчны гэрт төрсөн. Нэрт яруу найрагч. БНМАУ-ын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн

– Зоригт ван Наваанцэрэн нас баржээ /1865-/.

1957.12.10 БНХАУ-ын Улаан Загалмайн нийгэмлэгээс Монголын газар хөдлөлтийн гамшгийг арилгахад зориулж, 100 мянган юанийн хандив өгөв.

1998.12.04 НҮБ-ын Ерөнхий ассамбле “Монгол Улсыг цөмийн зэвсэггүй статус” мөн болохыг батлав. Уг тогтоол батлагдснаар манай улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, төрийн бүрэн эрх олон улсын хэмжээнд баталгаажив.

2015.12.09 Уран барималч, Зураач Н.Дашням  төрийн соёрхол шагнал хүртэв.

2016.12.09 Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог төрийн шагнал хүртэв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж