Миссүүд спортоор өрсөлдөж шилдгээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Миссүүд спортоор өрсөлдөж шилдгээ тодруулав

Миссүүд спортоор өрсөлдөж шилдгээ тодруулав

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах “Miss World 2018” тэмцээний титмийн эзэн ирэх Бямба гаригт /2018.12.08/ БНХАУ-ын Саньяа хотод тодорно.

68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 118 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байна.

Миссүүд финалын шалгаруулалтын өмнө явцын арга хэмжээнд оролцож гоо үзэсгэлэн, ур чадвар, авьяас билгээрээ ялгарч чадсан нь 40-д багтаж, финалд өрсөлдөнө.

Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдэд миссүүд спортоор өрсөлдөж ялагчаа тодрууллаа. Энэ удаагийн шалгаруулалтад Боливи, Нидерланд, АНУ-ын мисс хамгийн өндөр үнэлгээг авчээ. Харин АНУ-ын мисс Мариса Бутлер спортлог миссээр тодорч, финалд өрсөлдөх эрхийг авсан байна.

Одоогоор БНХАУ, Франц, Япон, Сенегал, БНСУ, Канад, Польш зэрэг орны мисс урьдчилсан шалгаруулалтаас өндөр үнэлгээг авсан. Мөн Топ 30-д багтсан миссүүдийн нэрс тодорлоо.

Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Э.Энхриймаа амжилттай оролцож байна. Түүний хувьд энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээнд хүчтэй оролцогчийн нэг байсаар байгаа.

Э.Энхриймаад онлайн санал өгөх боломжтой бөгөөд https://missvo.modelpowergd.com сайтаар холбогдоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж