Хэрвээ шаардлага үүсвэл евробондыг юаниар байршуулах төлөвлөгөөтэй байна, гэхдээ одоогоор тийм шаардлага бий болоогүй хэмээн ОХУ-ын Сангийн яамны орлогч сайд Сергей Сторчак мэдэгдлээ.
“Одоогоор тийм шаардлага бий болоогүй байна. Төсвийн алдагдлын үзүүлэлтийг харахад тийм шаардлага алга. Гэхдээ тийм байдал үүсвэл юаниар байршуулах төлөвлөгөө бий” хэмээн тэр хэлсэн байна.
Энэ оны гуравдугаар сард Сангийн яам евро болон юаниар бонд гарган туршиж үзэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн мягмар гаригт /2018.11.27/ Сангийн яам нэг тэрбум еврогийн бондыг жилийн 3 хувийн хүүтэйгээр байршуулсан нь 2013 оноос хойш гадаад валютаар байршуулсан анхны бонд болсон юм.
Хэдийгээр одоогоор юаниар бонд байршуулаагүй ч юаниар бонд байршуулах яриа нэг биш удаа гарч байгаа ажээ. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулагч нарт зориулан нэг тэрбум ам.доллартай тэнцэхүйц юанийн бонд гаргана хэмээн Сангийн яам өмнө мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ