"Авьяаслаг монголчууд"-ын энэ долоо хоногийн ялагчид | News.MN

"Авьяаслаг монголчууд"-ын энэ долоо хоногийн ялагчид

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

"Авьяаслаг монголчууд"-ын энэ долоо хоногийн ялагчид

“Авьяаслаг монголчууд" шоуны шинэ улирлын дугаар өнгөрсөн есдүгээр сараас эхэлж, үзэгч олонд хүрч байгаа. Монгол Улсын өнцөг булан бүрээс өөрийн авьяас чадвараа нээн харуулах хүсэлтэй хүн бүхэн тус шоуг зорьж ирсэн нь эргэлзээгүй. Долоо хоногийн Ням гариг  бүр үзэгчдэд хүрч буй тус шоуны хагас шигшээ тоглолтын гурав дахь дугаар өчигдөр /2018.12.02/ үзэгчдийн хүртээл боллоо.

Шоуны дүрмийн дагуу хагас шигшээ тоглолтод шалгарсан 32 оролцогч найм наймаараа хуваагдан өрсөлддөг дүрэмтэй бөгөөд энэ шатанд үзэгчдийн санал хамгийн чухал. Үзэгчдээс өндөр оноо авсан гурван оролцогчоос хамгийн их санал авсан нэг оролцогч дараагийн шатанд шууд шалгарч, үлдсэн хоёр оролцогчоос шүүгчийн саналаар нэг оролцогч нь дараагийн шатанд тунаж үлдэх юм. Дүрмийн дагуу өчигдөр нийт  найман оролцогч өөрсдийн бэлтгэсэн үзүүлбэрээ үзүүллээ.

Шоуны салхийг хагалж дуучин залуу Б.Батболд баруун монгол ардын дууг уянгалаг сайхан дуулж сонирхуулсан бол түүний үзүүлбэрийн дараа ихэр эгч дүүс болох Б.Хишигбуян, Б.Хишигзаяа нар нэг зорилго, нэг хүсэлтэй гэдгээ өөрсдийн үзүүлбэрээрээ харуулсан юм. Тэдний үзүүлбэрийн дараа орчин үеийн бүжгийн "116 хамтлаг" үзүүлбэрээрээ нийгмийн шударга бусыг "эсэргүүцсэн" бол илбэчин Б.Ананд хорвоогийн мянга мянган эхийн агуу хайрын гайхамшгийг илбээрээ харуулахыг зорьсон. Түүний үзүүлбэр үнэхээр гайхамшигтай байсан учир шүүгчид болон зааланд хуран цугларсан олны нүдэнд нулимс цийлэгнэн харагдсан.

Б.Анандын үзүүлбэрийн  дараа оролцогч Б.Зоригоо Монголын үндэсний язгуур урлагийг орчин цагийн хип хоп урсгалтай хослуулсан “Тэнгэрийн  тамга” уран бүтээлээ толилууллаа. “Royal dance” хамтлаг цэнгээнт бүжгийн спортын гайхамшгийг бахархалтайгаар харуулж, гайхалтай үзүүлбэр үзүүлсэн бол үзэгчиддээ аз жаргал, инээд хөөр бэлэглэгч, зоригтой элэглэгч, хөгжилтэй найзууд Ц. Энхтулга, Б.Нямдаваа нар үзүүлбэрээ үзүүлсэн юм. Харин шоуны төгсгөлд Дулма, Паша нар хайр гэдэг зүйл үргэлж дардан байдаггүйг агаарын үзүүлбэрийн уналттай хэсгээр үзэгчдэд мэдрүүлж, биеийн хөдөлгөөн, нүдний харцаараа чадварлагаар илэрхийлж, шүүгчдийг уярааж чадсан юм.

Ингээд шоуны торгон агшин болох үзэгчдийн саналаар дуучин залуу Б.Батболд, бүжгийн "116 хамлаг" болон ОХУ-ын Буриадаас оролцож буй Дулма, Паша нар шилдэг гуравт шалгарсан. Харин үзэгчдээс хамгийн өндөр саналыг дуучин залуу Б.Батболд авч шигшээ шатанд шууд оролцох эрхтэй болсон бол үлдсэн хоёр оролцогчоос шүүгчдийн саналаар нэг оролцогч цааш явах ёстой байв. Дөрвөн шүүгчид Дулма, Паша нарыг дахин харахыг хүсэж буйгаа хэлж, бүжгийн "116 хамтлаг"-ийнхан шүүгчдийн хүлээлтээс доогуур үзүүлбэр үзүүлсэн гэх шалтгаанаар тэднийг тэнцүүлээгүй юм.

"116 хамтлаг"-ийн багш бол бүжигчин Т.Саруултөгс буюу Төөгөө. Тэрбээр анхны “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, хагас шигшээ хүртэл амжилттай оролцож байсан ч мөн л шүүгчдийн саналаар шоуг цааш үргэлжлүүлж чадаагүй юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-03 66.181.168.81

Дулма Паша 2 яах аргагүй шилдэг байсан харин тэр язгуур урлагийн нөхөр яавч бишээ Монголчууд арай л мэдрэмжгүй сонголт хийх юм аа. Тэр илбэ бол нээрээ ямарч авьяас шаардлаггүй балаа шоу

Avatar

Дараагийн венесуэль Монгол ялна 2018-12-03 175.38.106.143

Ард түмний амьдрал хэцүү байхад наад новшийн шоугаа ацpyyгаа чихэцгээ…

Avatar

Зочин 2018-12-03 192.82.64.125

Илбэчингийн үзүүлбэр сэтгэл хөдөлгөсөн, гэхдээ илбэ гэж хэлэхэд хэцүү л юм. Маш энгийн ойлгомжтой илбэ блаа

Avatar

Зочин 2018-12-03 202.21.106.129

Илбэчин наад хэдээс чинь хамаагүй дээр байлаа. Өлон түмэн саналаа зөв өгч чадахаа байсан нь энэ шоунаас ч харагдаж байна.Дуучин бол арай л байна.

Avatar

Зочин 2018-12-03 202.21.100.210

Хэдэг гялаан хонь эсвэл хөвсгөлийн цаатангийн үзүүлбэр гэждээ найруулга агуулга маш муу тоглолт шалгарах болжээ. Аймагаараа дэмждэг нутаграх үзлийн үндэслэл нь мөн

Avatar

Зочин 2018-12-03 183.177.106.67

хамгийн муу үзүүлбэрүүд нь сонгогдож байна үүнээс үзэхэд Монголчууд бид сонголт хийхдээ тун тааруу ард түмэн юм үүнийгээ 2020 онд л битгий давтаасай даа энэ шалдир булдир шоу моу ч бүүр дүүрч

Avatar

Зочин 2018-12-03 66.181.168.8

Илбэчин Анужин авгайгаар шоудсан болохоор шалгараагүй байх өө, ядаж Ундармаагаар нь шоудсан бол арай дээр байх байлаа

Avatar

Энэ шоу утгаа алдсан 2018-12-03 66.181.188.170

Шоуны нэр хүнд унаж хүмүүс баяр хөөртэй үзэхэ больсон. Шүүгчид нь гэж авах юмгүй дэндүү доогуур байна

Avatar

Хүннү 2018-12-03 202.179.27.58

Шүүгч нарт ямар буруу байгаа юм. Харин ард түмэн минь яагаад Анандаас санлаа харамлав. Энэ залуугийн үзүүлбэр бол "авьяас" байсан юм. Энэ залуу өөрийгөө ийм болтол хөгжүүлсэн нь гайхамшиг биш үү. Яагаад энэ хүний үзүүлбэрийг дэмжсэнгүй вэ? Баруун монгол ардын дууг жинхэн амьдруулсан хүн чинь Эрдэнэдалай гээд дуучин бий шүү. Эрдэнэдалайн энэ шоунд орсон бол " од " болох байж гэж бодлоо яагаад гэхээр Батболд түүнийг гүйцсэнгүй.

Avatar

Зочин 2018-12-03 202.21.105.26

Анужинг шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасах хэрэгтэй. Юм л бол уянгалж, цэцэрхээд балай золиг байна лээ. Ухаан хэрэггүй газар ухаан гаргах гээд ядчихсан.

Avatar

Зочин 2018-12-03 202.179.27.58

Ухаан хэрэггүй газар гэж хаана байдаг юм.

Avatar

Зочин 2018-12-03 202.179.2.147

Hamgiin teneg 2 ni shalgaraad naasan. Zaluu humuus oroltgui yum bna lee shuu. Ta nar zaluu bna ireedui bna geed hasaad baidgiin bna lee

Avatar

Зочин 2018-12-03 202.21.124.21

Olnii songoltiig hundegtej surah, yalj yalagdaj surah. Hamgiin teneg ni geded chinii l songolt.

Avatar

Зочин 2018-12-03 202.9.43.66

Шүүгчид чадвартай сайн л бгашдэ. Оролцогчид харин цөөрөөд жинхэнэ гал гарсан өрсөлдөөн гаркү бн. Батболд яасан гэж үлднээ таалагдаагүй шүү. Буриадаас ирсэн 2 илбэтэй үлдэх бсн. Нутаг орныхон нь нтр гээд ард түмэн харин буруу шүүгээд мсж өгч бн. Шүүгч нарт ярих шүүмжлэх юм бхгүй ээ

Avatar

ҮНЭЛЖ СУРАЛДАА 2018-12-03 103.212.117.183

МАНАЙ НУТАГ ГЭЭД Л САНАЛАА ӨГЧ БАЙГАА ХОВДЫНХОН. ӨМНӨ НЬ ХӨВСГӨЛИЙН ОХИН ГЭЭДЛ ГАРГАСАН. ЖИНХЭНЭ АВЬЯАСЫГ ҮНЭЛЭХГҮЙ ЖАЛГА ДОВООРОО НИЙЛЖ. БИДЭНД ДАХИАД САЙХАН ҮЗҮҮЛБЭР ҮЗЭХ ЦААШИЛБАЛ ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ ХААЖ БАЙНА

Avatar

chaavaas 2018-12-03 64.119.24.132

heden gilaan honior delhiid gaikhuulhyy

Avatar

Зочин 2018-12-03 202.126.89.5

Shuugchid unen muuuu bgaashjuu shouniii ner hundiig unagaaj bgaaa

Avatar

зочин 2018-12-03 202.126.89.115

яг үнэн. Энэ хэдээр солигдсон байхаар нь сэтгэл их дундуур ,хэндээ хэлэх билээ гэж бодож байлаа.Яагаад ч больчихсон юм.Хуучин хэдэн шүүгч нараар дараа жил заавал шүүлгүүлнэ шүү. Анхнаасаа л бүх юм нь таалагдахгүй байсан.Гэхдээ миний л хувьд шүү.

Avatar

зочин 2018-12-03 202.70.44.146

шүүгч Ариунбаатар, Анужин, Ундармаа нар шүүгч хийхдээ урьд нь хийж байсан шүүгч нараас муу шүүлттэй, чадал муутай шүүж байгаа нь энэхүү дэлхийн хэмжээний шоуны нэр хүндийг унагааж байна үзэгчидийг уйдуулаад нэг л тиймэрхүү тийм үү манайхаан дараа жил буцаагаад хийлч ДээгиЙ, Харанга хамтлагийн Чука, хөтлөгч Чимгээ нараар шүүлгээч Rokitbay буюу Баяраа мэдрэмжтэй, ухаалаг, голыг нь олж хэлдэг, шударга шүүдэг шүүгч мөнөөс мөн

Avatar

Зочин 2018-12-03 203.169.48.34

Санал нэг. Энэ жил шүүгч нар таалагдахгүй байгаа болохоор үзээгүй. Эхний 2 жилийн 4 бол бараг стандарт хэмжээ дамжаа тогтоосон бололтой. Тэд нараас муу бололохоор тэгээд хүрэхгүй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж