ОХУ: ХДХВ-гийн халдварын тархалтыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

ОХУ: ХДХВ-гийн халдварын тархалтыг зогсоожээ

ОХУ: ХДХВ-гийн халдварын тархалтыг зогсоожээ

2018 оны эхний арван сарын байдлаар ХДХВ-ийн халдварын тархалтыг зогсоож чадлаа хэмээн ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газрын дарга Анна Попова РИА Новости агентлагт мэдээллээ. Энэ онд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шилжилгээний дүнд үндэслэн ийнхүү дүгнэж байгаа ажээ.

Анна Поповын хэлснээр, 2013 онтой харьцуулахад 2018 онд ДОХ-ын өвчлөл 13 хувиар буурчээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын арваннэгдүгээр сарын 28-нд хэвлүүлсэн шинэ тайлангаар Европын бүс нутагт ДОХ-ын өвчлөлийн шинэ тохиолдол 159 мянга 420 бүртгэгдсэн нь 100 мянган хүнд 20 тохиолдол гэсэн үг юм. Европ тивийн улс орнуудаас хамгийн өндөр өвчлөл Орост бүртгэгдсэн байна. Тухайлбал, Орост 71,1, Украинд 37, Беларусст 26,1, Молдовт 20,6 тохиолдол бүртгэгдсэн бол хамгийн цөөн тохиолдол Босни Герцеговин (0,3), Словакид (1,3) бүртгэгджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж