Кремлийн харшийн ёлка арванхоёрдугаар сарын 26-нд болно

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Кремлийн харшийн ёлка арванхоёрдугаар сарын 26-нд болно

Кремлийн харшийн ёлка арванхоёрдугаар сарын 26-нд болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зохиодог хүүхдүүдийн Харшийн ёлка арванхоёрдугаар сарын 26-нд Кремлийн ордонд болно хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба мэдээллээ.

Энэ үеэр "Тайны планеты Земля" нэртэй үзүүлбэрийг хүүхдүүдэд сонирхуулах юм. Бидний амьдарч байгаа Дэлхий хэмээх гаригийн нууцыг үлгэрчилсэн байдлаар үзүүлэхээр зохиомжилсон хэмээн Хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.

Кремлийн ордонд арванхоёрдугаар сарын 24-26-нд хүүхдүүдэд зориулсан харшийн ёлка зохиогдох бөгөөд 26-ны өдрийн ёлкад Ерөнхийлөгч Владимир Путин оролцох бөгөөд ОХУ-ын засаг захиргааны бүхий л муж, тойргийн төлөөлөл болсон хүүхдүүд оролцоно. Энэ ёлкад Абхазии, Өмнөд Осетоос хүүхдүүд мөн уригджээ.

Хүүхдүүдэд уламжлал ёсоор Кремлийн Троицкийн цамхгийн хэлбэртэй амттан бүхий бэлгийг гардуулна.

Харшийн ёлкад уригдсан хүүхдүүдийн Москвад ирэх замын зардлыг улсаас дааж байгаа юм.

Эх сурвалж:РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж