ЖДҮ дээрээ нэмээд НДС-гаар давалгаалъя | News.MN

ЖДҮ дээрээ нэмээд НДС-гаар давалгаалъя

РЕДАКЦИЙН ЗУРВАС

ЖДҮ дээрээ нэмээд НДС-гаар давалгаалъя

ЖДҮ дээрээ нэмээд НДС-гаар давалгаалъя

Эрх баригч Монгол Ардын намын хагарлаас үүдэлтэй улстөрчдийн хошин жүжиг энэ 2018 оны хамгийн сонирхолтой үйл явдал болж байх шиг байна. Хошин жүжиг дуусаагүй. МАН-ын удирдах дээд байгууллага УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Хаянхярваа нарыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасныг сөргүүлэн УИХ дахь МАН-ын Б.Хаянхярваа тэргүүтэй гишүүд намын дарга У.Хүрэлсүхийн толгойлж буй Засгийн газрыг огцруулах хүсэлтийг гаргасан. Парламентын одоо хүчинтэй байгаа 75 кноп дээр хийсэн “цусгүй дайн”-ы хүчинд өнгөрсөн Баасан гаригийн /2018.11.30/ нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүх кабинетаа саналын үл мэдэг давуугаар авч үлдэж чадлаа. Ерөнхийлөгчтэй хавсайдсаны хүчинд /Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гар нийлсэн гэдгийг М.Энхболд МҮОНТВ-ээр хийсэн ярилцлага нэртэй мэдэгдэлдээ зарласан/ тэсч үлдэж чадсан У.Хүрэлсүх намынхаа удирдах байгууллагын шийдвэрийг гүйцэлдүүлэхээр барьцаа лавшруулах нь жүжгийн дараагийн үзэгдлүүд байх болно.

Ордны хошин жүжиг ийнхүү үргэлжилж байх хооронд 2019 он гарч ордны гаднах амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гэхдээ энэ амьдралд нөлөө үзүүлэх нэгэн шийдвэр хэрэгжих нь нийгмийн даатгалын шимтгэлийн /НДШ/хэмжээ нэмэгдэж байгаа явдал юм. НДШ-ийн хэмжээ нэмэгдэх нь ажил олгогч, ажил эрхлэгчдийн хэн хэнд таатай биш.

НДШ-ийн хэмжээ 19 хувь байсныг 2008 онд эрс бууруулан 14 хувьд хүргэсэн. Тухайн үед ажил олгогч 13.5 хувь, даатгуулагч буюу ажил эрхлэгч 5.5 хувь төлж байсан. Ажил олгогчийн төлөх шимтгэл өндөр байсан нь шинээр ажлын байр бий болгох сонирхлыг бууруулж, НДШ-ээ төлөхөөс бүхий л төрлийн аргаар цааргалж байсан. 19 хувийг бууруулж 14 хувь болгосон ч НДШ аж ахуйн нэгжүүдийн хувьд дарамт хэвээр байгаа. НДШ-ийн өрөнд орсон аж ахуйн нэгж таны эргэн тойронд хангалттай их байгааг асуугаад төвөггүй мэдчихэж болно. Шимтгэлийг бууруулсан нь ажил олгогч, даатгуулагчийн хэн хэнд таатай байсан ч шимтгэлийн орлогоор санхүүждэг Тэтгэврийн даатгалын сандаа нөлөөлж эхэлсэн. НДШ-ээс цугларч буй Нийгмийн даатгалын сангийн /НДС/ орлогын 65-75 хувийг Тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлж байгаа ч энэ хөрөнгө тэтгэвэр авагч иргэдэд хүрэлцэхгүй, жил бүр улсын төсвөөс 400-600 хүртэл тэрбум төгрөгийн татаас авч байгаа. Өнгөрсөн 2017 оны байдлаар Нийгмийн даатгалын орлогоос Тэтгэврийн даатгалын санд 877.7 тэрбум төвлөрүүлж, үүн дээр төсвөөс 570.2 тэрбумыг нэмж байж татсан байна. НДШ-ийг нэмэхгүй бол 2020 он гэхэд Тэтгэврийн даатгалын сан улсын төсвөөс нэг их наяд төгрөгийн татаас авна гэсэн тооцоо өнгөрсөн жил УИХ дээр танилцуулагдаж байсан.

Гэтэл авч байгаа тэтгэврийн хэмжээ амьдралд хүрэлцэхгүй байна гэсэн гомдол байнга гардаг. Ялангуяа 1965-1985 оны хооронд Монгол улсын хүн ам огцом нэмэгдсэн бөгөөд энэ үеийнхэн 2020 оноос тэтгэвэртээ гарч эхэлнэ. Хуулийн дагуу тэтгэврийг тухайн даатгуулагчийн авч байсан цалингийн 45 хувиар тогтоодог. 2020 оноос Тэтгэврийн даатгалын сан ачааллаа дийлэхээ больж, улсын төсөвт дарамт учруулах хэмжээнд очих учраас НДШ-ийн хэмжээг өнгөрсөн жилээс бага багаар нэмж 2020 он гэхэд эргээд 19 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Гэхдээ нэг дор өндөр хувиар биш энэ 2018 оноос бага багаар нэмсээр 19 хувьд хүргэх юм. Улс төрийн ховыг өөрт хэрэгтэй мэдээллээс илүүтэй соргогоор ажиж, төрийн төлөө оготно болон суудаг монголчууд энэ шийдвэрийг тухай үедээ анзаарсан нь бага бололтой.

Энэ 2018 оноос ажил олгогч, даатгуулагч хоёрын аль алиных төлдөг шимтгэлийг тус тус нэг хувиар нэмсэн. Харин ирэх 2019 оны нэгдүгээр сараас тус бүр 0.5 хувь, харин 2020 оны нэгдүгээр сараас мөн тус бүр нэг хувиар нэмэх юм. Жишээлбэл, сарын 700,000 төгрөгийн цалинтай ажил эрхлэгч энэ 2018 оны нэгдүгээр сарын 11 хувийн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд ирэх 2019 оноос 11.5 хувь, 2020 оноос 12.5 хувийн шимтгэл төлнө.

Нийтдээ Нийгмийн даатгалын санд жилдээ хоёр их наяд орчим буюу улсын төсвийн 25-30 хувь орчим нь цуглаж байгаа нь чамлахаар тоо биш, гагцхүү энэ сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, эргэлтэд оруулах хүсэл сангийн зарцуулагч нарт байдаггүй гэж шүүмжлэл гардаг. Сангийн зарцуулагч нь төр. НДШ-д төлсөн мөнгө нь ажил олгогч, ажил эрхлэгч аль алинд наалдацгүй, 60 хүрч тэтгэвэр тогтоолгоод 61 насандаа бурхан болж байгаа нь олон учраас 30 жил төлсөн НДШ-ээ банканд хадгалуулсан бол ашигтай гэж үздэг. Гэсэн ч нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, зах зээлийн өнцгөөр харах сонирхол улстөрчдөд байхгүй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн энэ оны гуравдугаар сард NEWS агентлагт өгсөн ярилцлагадаа “одоогийн байдлаар НДС-гийн 660 тэрбум төгрөг арилжааны 10 банканд байршиж байна” хэмээн дурджээ. Ингэж байршуулахдаа хоёр төрлийн хүүг ашигладаг байна. Нэгдүгээрт, банканд хадгаламж хэлбэрээр байршуулж байгаа мөнгөн хадгаламжийн жилийн хүүг 15 хувиар тооцож явдаг. Хоёрдугаарт, тэтгэвэр барьцаалсан зээл олгож байгаа банкны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор жилийн 9 хувийн хүүтэй хадгалуулсан хөрөнгө бий гэжээ. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилго нь сайхан ч тэтгэвэр авагчдын иргэдийн 90 хувь нь зөвхөн ХААН банкаар үйлчлүүлдэг байна. “Гэтэл НДС-гийн чөлөөт үлдэгдлийн 90 хувийг тэтгэвэр авагч иргэд бараг үйлчлүүлдэггүй банканд байршуулсан байх жишээтэй” хэмээн ярьжээ. НДС-д чөлөөт үлдэгдэл байгаа бол улстөрчдийн нөлөөнд орсон банкнуудад байршуулах биш хэрэгтэй, хөрөнгө дутагдаж байгаа зүйлд, тухайлбал, орон сууц барихад зарцуулах эх оронч санаачилгыг яагаад гаргадаггүй юм бол. Тэгээд ч Монголын зах зээлдээ ихэдсэн тооны арилжааны банк ажиллаж, зарим нэг эрсдэлтэй ангилалд орсныг ОУВС-гийн дүгнэлт нотолсон.

Төр ууч сэтгэл гаргаж НДШ төлөөгүй иргэдэд нөхөн төлөх хугацаа гаргаж өгсөн ч энэ боломжийг ашиглаж чадсан нь нөгөө л “мэдээлэлд ойр байдаг” цөөн тооны хүмүүс ашиглаж чадсан байдаг. Сүүлд Эдийн засгийн ил тод байдлын хууль буюу эдийн засгийн өршөөл олгох нэг удаагийн боломж болгох үед НДШ төлсөн тайлангаа ихээр төлсөн болгон өөрчилсөн, огт ажил хийгээгүй хүнийг хийсэн болгож тайлан гарган өндөр тэтгэвэр тогтоолгож авсан тохиолдол мөн л “мэдээлэлд ойр” хүмүүсийн хүрээнд гарсан.

Татвар төлөх, даатгал төлөх нь хууль журамт нийгэмд амьдрагч хэн бүхний даган мөрдөх ёстой ёс зүй мөн боловч насаараа хуулийн дагуу төлөөд насны эцэст шударга бусын хонгилд үлдэгсэд болж байгаа бол залруулах нь зөв. ЖДҮ-гийн дуулианаар сэхэл авсан дээрээ НД-ын тогтолцоог зөв гольдрилд нь оруулаад авах боломж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-03 66.181.168.131

biznessee bulaalgaasan nuhduud odoo negdej temtsej hen bulaasniig ilchleh heregtei

Avatar

НДШ 2018-12-03 202.179.26.10

НД, ЭМД, Татвар, Гааль зэрэг байгууллагуудын орлого хураах, тайлагнах хэсгийг нэгтгэж Үндэсний төсвийн орлогын газар байгуулж бүрэн цахимжуулж орон тоо хүн хүчийг хэмнэх хэрэгтэй. Ингэж чадвал нэг юм харагдана шүү.

Avatar

ДААТГУУЛАГЧ-МОНГОЛ 2018-12-03 103.26.195.166

Төрийн байгууллагад ажиллаж цалин авдаг хэр нь өөрийн хувийн компанитай/данстай ЛУЙВАРЧИН зарим нөхөд/ нийгмийн даатгалын шимтгэлээ /сүүлийн 5 жилийнхийг/ өндрөөр төлж /ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ далимдуулан / маш ӨНДӨР ТЭТГЭВЭР тогтоолгосныг ЗАЛРУУЛАХ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ."Тэтгэврийн нэрийн данс" хэмээх "САН"-д даатгуулагч бидний төлсөн мөнгийг яг НЭРЭЭР-РЕГИСТР-ээрээ Тэтгэврийн нэрийн дансанд,хуримтлагдсан хүүгийн хамт байршуулсаныг шалгаж ТОГТОО

Avatar

Зоригт 2018-12-03 202.21.98.10

Нийгмийн даатгалын санг сөхвөл манай АН-ын дарга байхгүй болно.

Avatar

zochin 2018-12-03 14.202.208.83

yaaj nemj chadaj bnaa muusain hulgaichuud ard tumen gd h*****d bna bodoj bgaa yum hna bgaan dundaj naslaltaa 1 harchaarai tegeed nemeerei arai denduu teneguud bhiima ene yamdaar

Avatar

Зочин 2018-12-03 202.131.231.230

Энэ сан нэртэй юманд чинь 1 төгрөг ч байдаггүй гэсэн дээ.

Avatar

иргэн 2018-12-03 202.179.24.157

энэ арай л дэндэж байнаа АН-ын Эрдэнээ гэгч Худлаа Ардчилагчийг сайн Шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-12-03 122.201.21.162

Он гараад НДШ дахиад нэмэгдэнэ шүү дээ. Дарганарын идсэн НД сангийн дутууг цалингаасаа төлж байгаагаа мэдэж байгаа юу

Avatar

мгл 2018-12-03 62.217.46.14

Энэ бол маш зөв шүү, НД-аар хөлжсөн олон хүн байгаа бүгдийг одоо барих хэрэгтэй.

Avatar

Өндөр настан 2018-12-03 103.212.117.137

УЛСАД.10 нь ЖИЛ АЖИЛЛААГҮЙ МӨРТЛӨӨ АСАР ӨНДӨР ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА ХҮМҮҮС ОЛОН БАЙНА ГЭТЭЛ 30.40 нь ЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЭД ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ тэтгэврийг олонх авдаг нь шударга ёс мөнө үү ЭрдэнэВАНТАН АЛДААТАЙ ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАРЖ НД санд ТӨВЛӨРҮҮЛ

Avatar

Хүннү 2018-12-03 202.179.27.58

НДШ-г нэмэх нь хэр оновчтой вэ? Ер нь НДШ бага байснаас болж улс орон дампуурахдаа тулаагүй. Дээдсүүд төсвийн мөнгийг хуу хамаж идсэнээс болсон. Амь тавихдаа тулаад байсан монголын эдийн засгийг аварч байгаа нь энэ гээд ОУВСангийхан НДШ-ээ үе шаттай нэм гэж зөвөлжээ. Тэд улсын төсөвөөс хуссан дарга нартаа хариуцлага тооцож ЖДҮ шиг төлүүл гээгүй юм билээ. Бүх ачааг ард түмэн үүрнэ.

Avatar

Зочин 2018-12-03 182.160.36.153

2-р миеэгомбын эрдэнээг шалгана уу?

Avatar

ЭРДЭНЭ ВАЛИАР ХҮНХОГ 2018-12-03 175.38.106.143

НДС Г ЭРДЭНЭ ИДЭЖ УУГААД БАЯНГОЛ ДҮҮРГИЙГ ХУДАЛДААД АВЧИХСАН СОНГУУЛЬ БОЛГОНООР ГЭДСИЙГ НЬ ГАРТАЛ ТЭЖЭЭДЭГ…

Avatar

Нэгэн луйврыг яаралтай залруул 2018-12-03 139.5.219.117

"НДШ төлөөгүй иргэдэд нөхөн төлөх хугацаа гаргаж өгсөн" гэх, мөн "Эдийн засгийн ил тод байдлын хууль буюу эдийн засгийн өршөөл олгох " нэртэй хуулиудаар 200 мянгын тэтгэвэртэй хүн сүүлийн 5 жилийн даатгалд бөөн мөнгө хийх, түүнчлэн огт ажил хийгээгүй хүнийг хийсэн болгож тайлан гаргах байдлаар сард нэг саяаас дээш тэтгэвэр тогтоолгож завшсан нь санг хоосруулсан нь цөөн хүнд зориулсан луйврын хууль байсан тул энэ эдгээр хуулиар 400000-аас дээш тогтоолгосон бол шалгаж хүчингүй болгох ёстой

Avatar

Ххх 2018-12-03 64.119.21.37

Энэ нийгмийн даатгал ч бүгдэд нь хамааралтай асуудл шүү! Хөгшрөөд ирэхэд мөнгө бхгүй гээд сууж мэдэх л засагтай улс даа…

Avatar

Зочин 2018-12-03 64.119.21.37

Энэ нийгмийн даатгал ч бүгдэд нь хамааралтай асуудл шүү! Хөгшрөөд ирэхэд мөнгө бхгүй гээд сууж мэдэх л засагтай улс даа…

Avatar

иргэн 2018-12-03 202.9.42.37

Дээр нь бас ТЕНДЕРИЙН АСУУДЛЫГ нухацтай авч үзэх хэрэгтэй байна. Бөөн будлиан мөнгө угаалт

Avatar

зочин 2018-12-03 150.129.143.187

Энд их юмбидэ.Бүгд л эрхэ эдлмээрч,5 жлийг төлмөөрч нөгөөх л фракцар н дамжихгүй бл блдгүй юм блэ.

Avatar

Зочин 2018-12-03 124.158.95.187

Гэхдээ цөөхөн жил ажилласан. Сүүлийн 5 жил даатгалаа маш өндөр төлөөд насаараа улсад ажилласан хүнээс өндөр тэтгэвэр авч байгаа хүн олон болсон байна. Өөрөөр хэлбэл боломжтой хөрөнгөтэй хүнл тийм шитгэл төлж өндөр тэтгэвэр аваад амьдралаа баталгаажуулж чадлаа. Нэг дор тэгж төлөх боломжгүй хүмүүс бага тэтгэвэртэй хэвээр үлджээ. Тэгш шударга байдал алга даа.

Avatar

Зочин 2018-12-03 27.123.214.2

Undur tsalintai 5 jileer tetgever togtooh mash buruu, nasaaraa tatvar tulsun baga tsalintai humuusd hohiroltoi bna.Iimees buh tulsun tatvaraas ni bodoj olgoh ni zuv.

Avatar

zochin 2018-12-03 103.9.90.50

Tatvar nemhee boliod turiin danhagar butets hurgan darga nariig tsomhotgoj zardlaa buuruulah heregtei bna ard irgediin kharmaaluu oroh bish uursduu hiij boloh bolomjuudaa ehleed hiih yostoi ard irged bid ingeed dagzduulaad baisaarbaih uu?

Avatar

Зочин 2018-12-03 182.160.33.19

гахай эрдэнэ тарвага батүүл нарыг шалгаачээ.

Avatar

зочин 2018-12-03 202.131.245.69

Ажил огт хийж байгаагүй, эсвэд НДШ-ийг давхар төлж тэтгэвэр өндөр тогтоолгож байна. ялангуяа төрийн захиргааны байгууллагад ажиллаж багйаад тэтгэвэрт гарсан зарим зальтай хүмүүс давхар ажил эрхэлсэн болж тэтгэвэрээ өнөдөр тогтоолгосон байдаг. Ингэж хуулийн цоорхойг ашиглаж байхын оронд сарын цалингийн 45 биш харин 80-90 хувиар тэтгэврийг тогтоодог болох нь зүйтэй. Хүмүүс ч 55-60 насандаа хүрмэгц шууд тэтгэвэртээ гардаг болно.

Avatar

сонгогч чинь 2018-12-03 66.181.181.53

Энэ харин зөв.80,90 % хүргэж чадахгүй юм гэхэд45 биш ядаж 70-80 % хүргэж болно шүү,гадна нуусан, хулгай хийсэн мөнгийг обшёроос оруулж ирэх яалаа.Суудал ширээний төлөө амь хайргүй тэмцэхийн оронд ард түмний төлөө ганц ч гэсэн сайн юм хийл дээ улс төрчдөө.Үлгэрээ бага ярь, иргэдэд хэрэггүй.

Avatar

Иргэн 2018-12-03 66.181.184.29

НДШ-ийн сангаас дарга, сайд нар нь урьд өмнө идэж уусан хэрэг их сонсогддог. Үүнийг бас шалгавал яасан юм бэ?

Avatar

иргэн 2018-12-03 202.9.43.164

Миний мэдэх ардчилалаас хойш ажил хийдэг үгүй нь мэдэгддэгүй байсан нөхөд маань надаас өндөр тэтгэвэр тогтоолгосон байна лээ.

Avatar

иргэн 2018-12-03 118.185.153.210

НДС-шийн эсуудал хөндөж байгаа нь маш сайн боловч алдаатйа мэдээлэл байна шүү. Ажилтан болон ажил олгогчийн зүгээс тэтгэврийн даатгалд төлөх шимтгэл нийлээд тухайн ажилтны цалингийн 14 хувьтай тэнцэж байснаас 19 хувь болно. Аль алиных нь төлөх хувь 2.5 хувиар л нэмэгдэж байгааь үүнийг 3 жилийн хугацаанд үе шатттай нэмж байгаа.

Хувиараа НД төлөгчдийн хувьд орлогын 10 хувь төлдөг байсан нь 12.5 хувь болж нэмэгдэнэ.

Avatar

иргэн 2018-12-03 103.50.206.62

Одоо бие биенээсээ өс хонзон авах маягаар ажил хийлэгээ болие ЕСайдаа.Хуулийнханыг ажлыг нь хийлгэдээ.ЖДҮ-н асуудлыг хурдан УИХ-д оруулж нэг тийш нь болгох хэрэгтэй байна.Энэ асуудалд цэг тавиачээ хуулийнхан.Тэгэхгүй бол энэ ЗГ-г дэмжигчид гэдэг залуус 37 оны хэлмэгдлийг бий болгож үнэнг хэлсэн УИХ-н гишүүд болон энгийн иргэдрүү сошиолаар маш их дарамт өгч доромжилж байна шүү.Үүнд анхаарах цаг болжээ Хуулийнхаан.

Avatar

Зочин 2018-12-03 203.91.112.115

Бүх хүнь ялангуяа малчдаас бүгдээс нь татвар авдаг болсон цагт энэ асуудал шийдэгдэнэ

Avatar

Зочин 2018-12-03 203.91.112.108

zuv zuv zuv

Avatar

Зочин 2018-12-03 202.72.245.194

ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ХАМГИЙН ИХ ХУЛГАЙЛСАН ОГЦОРСОН САЙДЫН БҮР ИХ ХУЛГАЙЛАХ САНААГААР НЭМСЭН БҮХ ТАТВАРУУДЫГ ЦУЦЛАЯ ХҮҮК ЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж