Харваачид “Хангарьдын цом”-д өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Харваачид “Хангарьдын цом”-д өрсөлдөв

Харваачид “Хангарьдын цом”-д өрсөлдөв

Монгол Улсын анхны дэлхийн аварга Д.Дэмбэрэл агсны нэрэмжит “Хангарьдын цом” байт харвааны тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд /2018.12.01-02/ Орхон аймагт зохион байгуулагдлаа.

Тэртээ 1971 онд Англид болсон байт харвааны ДАШТ-ээс 30 метрийн финалын харваанд АНУ-ын тамирчныг ялснаар аваргын алтан медалийг эх орондоо авчирч байсан Д.Дэмбэрэл агсны нэрэмжит тэмцээнийг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ жил энэхүү тэмцээнийг Орхон аймагт зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Хангарьд” спорт ордон хамтран зохион байгууллаа.

“Хангарьдын цом” байт харвааны тэмцээнд “Алдар” спорт хороо болон “Хангарьд”, “Добу мэргэн”, “Зэвтхасар”, “Нийслэл өргөө”, “Ирээдүй Одод” зэрэг клубийн 80 гаруй тамирчид оролцлоо. Харваачид Рекурв /70 м/, Компаунд /50 м/ төрлөөр өсвөр үе болон насанд хүрэгчдийн ангилалд ганцаарчилсан, багийн төрлөөр шилдгүүдээ тодруулав.

Хангарьдын Цом”-ын дүн:

Рекурв: Холимог баг /эрэгтэй, эмэгтэй/

1-р байр:  “Добу мэргэн” клуб /Э.Нармандах, Б.Урантунгалаг/

2-р байр: “Хангарьд” клубийн нэгдүгээр баг /Д.Дашнамжил, А.Энхтуяа/

3-р байр: “Хангарьд” клубийн хоёрдугаар баг /Б.Пүрэвсүрэн, Г.Уянга/

3-р байр: “Алдар” клуб /Ө.Нэхийт, Н.Ариунбилэг/

Кампоунд: Холимог баг

1-р байр: “Хангарьд” клуб /Н.Өлзийхутаг/

2-р байр : “Зэвтхасар” клуб /П.Жамьянгомбо, Ч.Амарбат/

3-р байр: “Алдар” клуб /Г.Ганзориг, Л.Алдар/

3-р байр: “Зэвтхасар” клуб /Л.Отгонбаяр, Д.Энхтөр/

Рекурв: Эмэгтэй баг /гурван гишүүнтэй/

1-р байр: “Хангарьд” клуб

2-р байр: “Алдар” клуб

3-р байр: “Зэвтхасар” клуб

3-р байр: “Нийслэл Өргөө” клуб

Рекурв: Эрэгтэй баг /гурван гишүүнтэй/

1-р байр: “Хангарьд” клуб

2-р байр: “Алдар” клуб

3-р байр: “Добу мэргэн” клуб

3-р байр: “Ирээдүйн Одод” клуб

Эмэгтэй – Хувийн харваа /ганцаарчилсан/ Өсвөр үе

1-р байр: М.Гэгээн /“Хангарьд” клуб/

2-р байр: Э.Солонго /“Хангарьд” клуб/

3-р байр: М.Золзаяа /“Нийслэл өргөө” клуб/

3-р байр: Г.Оюунгэрэл /“Хангарьд” клуб/

Эрэгтэй – Хувийн харваа /ганцаарчилсан/ Өсвөр үе

1-р байр: Ц.Цэнгүүн /“Хангарьд” клуб

2-р байр: Т.Аблай /”Ирээдүйн Одод” клуб/

3-р байр: Д.Өсөхбаяр /”Ирээдүйн Одод” клуб/

3-р байр: Э.Батбилэг /”Алдар” клуб/

Эмэгтэй – Хувийн харваа /ганцаарчилсан/ Насанд хүрэгчид

1-р байр: А.Энхтуяа /“Хангарьд” клуб/

2-р байр: Б.Урантунгалаг /“Добу мэргэн” клуб/

3-р байр: М.Жайна /“Хангарьд” клуб/

3-р байр: Г.Уянга /”Хангарьд” клуб/

Эрэгтэй – Хувийн харваа /ганцаарчилсан/ Насанд хүрэгчид

1-р байр: Т.Аблай /”Ирээдүйн Одод” клуб/

2-р байр: Д.Дашнамжил “Хангарьд” клуб/

3-р байр: Б.Пүрэвсүрэн /”Хангарьд” клуб/

3-р байр: Ө.Нэхийт /“Алдар” клуб/

Кампоунд: Хувийн харваа /ганцаарчилсан/

1-р байр: Л.Алдар /“Алдар” клуб/

2-р байр: Н.Өлзийхутаг /“Хангарьд” клуб/

3-р байр: П.Жамьянгомбо /“Зэвт хасар” клуб/

3-р байр: Г.Шандан /”Алдар” клуб/

Дэлгэрэнгүй дүнг: https://www.ymcnbyb.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж