Азийн 20 хүртэлх насны футзалын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолт Монгол Улсад болж байна. “Буянт-Ухаа” спортын ордонд бямба гаригт /2018.12.01/ эхэлсэн тэмцээнд Япон, БНХАУ, Тайвань, Хонгконг, Макао болон Монголын баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монголын баг “В” хэсэгт багтсан бөгөөд Тайванийн багт 3:1-ээр ялагдлаа. Манай залуус хоёр дахь тоглолтоо өнөөдөр /2018.12.03/ БНХАУ-ын багтай хийх ч хэсгээсээ шалгарах боломжгүй болсон. Учир нь Тайванийн баг БНХАУ-ын багийг хожсоноор хэсгээ 6 оноогоор тэргүүлж, цааш өрсөлдөх эрхийг авсан юм.
“А” хэсгийг Японы баг тэргүүлж байна.
“Буянт-Ухаа” спортын ордонд болж буй Азийн 20 хүртэлх насны футзалын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолт өнөөдөр өндөрлөнө.
12.03 /Даваа/
- 13:00: Япон – Хонгконг /А/
- 16:00: Монгол – БНХАУ /В/
A хэсэг:
- Япон – 3 оноо
- Хонгконг – 0 оноо
- Макао – 0 оноо
В хэсэг
- Тайвань – 6 оноо /2019 онд Малайзад өрсөлдөх эрх/
- БНХАУ – 0 оноо
- Монгол – 0 оноо
Холбоотой мэдээ