Засгийг авч үлдэх кнопны үнэ 4 тэрбум хүрсэн гэв үү?

Хуучирсан мэдээ: 2018.12.02-нд нийтлэгдсэн

Засгийг авч үлдэх кнопны үнэ 4 тэрбум хүрсэн гэв үү?

Засгийг авч үлдэх кнопны үнэ 4 тэрбум хүрсэн гэв үү?

Долоо хоног бүрийн ням гаригт бэлтгэдэг “Сошиалаар сонин юутай вэ” булангаа хүргэж байна.


УИХ-аас өнгөрсөн баасан гаригт Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан ч цахим ертөнцөд энэ сэдэв хуучраагүй хэвээр байна.

ЧимХүүР to МасК СХД‏ @mbagana1990

Одоо Хүүк ялалтаа баталгаажуулж ард нийтийн итгэлийг бүрэн татахын тулд ЖДҮ-чин сайдуудаа чөлөөлөөд дан дээлтэй мэргэжлийн хүмүүсийг танхимдаа элсүүлчих!!!

Gunbileg Boldbaatar‏

За ингээд ЖДҮ-гийн асуудал замхарч эхэллээ дээ.Ѳѳр том хана байна, тэрнийг нураая гээд "харагддаггүй, баригддаггүй" ханаар ам таглаад ѳнгѳрѳх нь дээ.

Элийрэгч‏ @Uyanga_ts Nov 30

Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг унагах кнопны үнэ 950 саяын ЖДҮ зээл юм бол саяын Топорын Засгийг авч үлдэх кнопны үнэ 4 тэрбум гэчвүү? Зээлиймуу юу юм?

Адуучин ™‏ @Aduuchin Nov 30

Засгийн газрыг Мурат «боовоороо», Болд «Богдоороо», Батзандан «ахаараа», Жавхлан «хөөргөөрөө» аварч үлдлээ. Женко даргынхаа хамгаалалт доор, энэ дөрвийн айдас, шунал дээр хэдий болтол сэлэм эргүүлэх юм болдоо манай ЕСайд. Айдас, мөнгөн дээр тогтсон нөхөрлөл удаан оршдоггүйй жамтай.

Пунцагболд‏ @puntsagbold

Содоо сайдын эмнэлэг чинь хоногийн 500 мянгын үнэтэй юм гэнэ ээ. Билэгт гишүүн тэгж ярьж байна лээ чуулган дээр. Ийм жижиг, дунд үйлдвэрлэл ч гэж юу байхав. Ард иргэдийн татварын мөнгөнөөс "шааж" амаар нь мөнгө нь гарах шахсан хүмүүст зориулж эмнэлэг байгуулж энэ тэр. Гоё уу.

БУЯНАА‏ @erdene457

Цаана чинь Хүрэлсүхийн бацаанууд ирээдүйн ерөнхийлөгч энэ тэр гээд шааж өгч байна Женко ахдаа турсгаа хуулуулах нь дээ

УЛААН ХЭРҮҮЛЧ ᠣᠯᠠᠭᠠᠨ ᠬᠡᠷᠡᠭᠦᠯᠴᠢ‏ @Ulaanheruulch

Одоо нэгэнт #ЖДҮ-ийн хулгайч ЗГ огцроогүй юм чинь 1. #ЖДҮ-чин сайд, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж хуулийн байгууллагад шалгуулах лоббиг нэн даруй хийх

  1. Баримт материалыг устгахаас нь өмнө УИХ-аас ажлын хэсэг томилж шалгах хэрэгтэй бнда @ob2133 @Munkhbat_UNEN @Khayankhyarvaa

Сар шинийн өмнөхөн Засгийн газар улсын мянгат малчныг тодруулан, шагнадаг уламжлалтай. Тэгвэл эл арга хэмжээгээ зогсоох цаг болсныг жиргээчид хөнджээ. Малын даац хэтэрснээс бэлчээр талхлагдсаныг энд онцолжээ.

Altankhuyag.Kh‏ @altankhuyag

Мянгат малчин гэдэг мангар цолоо ЗГ одоо өгөхөө болиоч ээ. Бэлчээрийн даацаа дийлэхээ байлаа. Малаа ЭЗ эргэлтэнд оруулаач @UKhurelsukh

БАТЫЙ.mn‏ @batengineer

Малчдыг алдаршуулахаа больчих. Жалгаар нэг мянгат малчин боллоо. Хүн хувьдаа ямар хөрөнгөтэй бх нь төрд ер нь ямар хамаа бн. 200-с олон толгой мал үлдсэн айлд тусламж зөөхөө ч больчих. Амьжиргаа тасруулахгүйн тулд 200-с цөөн малтайд нь л зуднаар тусла тэхүү

УсныГудамжных‏ @usnii_gudamj Nov 30

ХААН БАНК сар бүрийн сүүлийн өдөр данс хөтөлсөн гэж 200 төгрөг авах юм. Багадаа 1 сая данс эзэмшигч байгаа гэхээр 1’000’000×200=200’000’000 төгрөг цохино. Манайхны банк гэж мөнгө хүүлэгчид л байх юм.

Батука‏ @Batuka_UB 8h8 hours ago

Сар дансаа хѳтлүүлсэн гээд 200 хан тѳгрѳг төлж чадахгүй байгаа бол больчих сонголт бас байгаа ш д. Хаан банк монголд хамгийн олон салбар, ажилчин, атм тэйг бол мэднэ биз ?

DoctorBold‏ @NBoldbaatar1

Ам.долларын 2016.06.30-ний ханш 1$=1982,25₮ 2018.12.02-ний ханш 1$=2627,04₮ Ханш өдөр бүр шинэ рекордуудаа тогтоон өссөөр ЗГ юу ч хийхгүй,  бид ам.доллар хэвлэдэггүй ЗГ-т хамаагүй хэмээн суусаар.Одоо л ард түмний хүү Сэлэмдээд өгдөө.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж