Соёл урлагийн их сургуулийн дүрслэх, дизайн урлагийн сургуулийн оюутнуудын "Metamorphosis" үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Энэхүү үзэсгэлэн нь оюутан залуусын нийгэмдээ хандсан уран бүтээлээс олон нийтэд толилуулж байгаагаараа онцлог юм.
Тус үзэсгэлэнгийн нээлт нь Монгол, Герман болон Швейцарын хамтарсан "Монгол иргэд" төслийн олон нийтийн үйл ажиллагааны эхлэл бөгөөд энэхүү төсөл нь:
-нийгмийн ухаан, философийн
-урлагийн
-сурган хүмүүжүүлэх ухаан, заах аргын гэсэн үндсэн гурван хэсэгтэй хэрэгжиж байгаа байна.
"Metamorphosis" үзэсгэлэнд дүрслэх, дизайн урлагийн сургуулийн монгол зураг, график дизайн, хэвлэлийн дизайн, зураасан зураг, хувцас дизайн мэргэжлийн ангийн хоёр, гуравдугаар курсийн нийт 40 гаруй оюутны нийгэм дэх хувьсал өөрчлөлтийг уран бүтээлч сэтгэлгээгээр харуулж илэрхийлсэн бүтээлүүд тавигджээ. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Б. БИЛГЭЭ