Долоо хоногийн өрнийн зурхай /2018.ХII.03 – 2018.ХII.09/

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2018.ХII.03 – 2018.ХII.09/

Долоо хоногийн өрнийн зурхай /2018.ХII.03 – 2018.ХII.09/

ХОНЬ

Энэ долоо хоногт ирээдүйгээ шийдвэрлэх чухал яриа хэлэлцээ өрнүүлэхэд таатай байх болно. Гэхдээ та эргэн тойрондоо байгаа бүх хүмүүст итгээд байх хэрэггүй. Харин өөрийнхөө хүч чадал, оюун мэдлэгт итгэснээр ажил, амьдралтай холбоотой чухал яриа хэлэлцээ болон асуудлуудыг амжилттай шийдэж чадах болно. Ялихгүй асуудлаас болж хэн нэгэнтэй маргалдахаас сэргийлээрэй. Таны тэвчээр ямагт сайн үр дагаварт хүргэх болно. Санхүү, мөнгөний хувьд энэ долоо хоногт танд ямар нэгэн сүйдтэй бэрхшээл тохиолдохгүй. Мөн таны бодож төлөвлөсөн зүйлс санаснаар болохгүй байж болох ч сэтгэлээр унах хэрэггүй. Зарим саад бэрхшээл таныг илүү өндөрт аваачих хүч болох болно.

ҮХЭР

Энэ долоо хоногийн ажил тань яагаад ч юм залхмаар, уур хүрмээр санагдаж болох юм. Гэвч амжилт гэдэг таны хичээл зүтгэл болон тэвчээрээс бүрэн хамаарч байдгийг санаж яваарай. Өдөр тутамдаа хийж байгаа ажлаасаа болоод бие махбод тань ядарч эхэлбэл долоо хоногийн эцсээр өөртөө амралт өгөөрэй. Энэ долоо хоногт үхрийн ордныхон аялал зугаалгаар явахад таатай байх болно. Хайр дурлалын асуудлын хувьд хэн нэгэнтэй шинэ харилцаа тогтооход ээлтэй байна. Санхүү мөнгөний асуудалтай холбоотой сайхан мэдээг та энэ долоо хоногт дуулах бөгөөд зөрчил маргаантай байгаа асуудал дээр энэ долоо хоногт таныг азын тэнгэр ивээх болно.

ИХЭР

Энэ долоо хоног гайхалтай учрал, уулзалт, цуглаан ихтэй, романтик агаад адал явдлаар дүүрэн байх болно. Хайртай хүнтэйгээ холбоотой сонирхолтой үйл явдлын гэрч болох болно. Жишээ нь, хайртай хүн тань гэнэтийн бэлэг барьж болох юм. Долоо хоногийн эцсээр ирээдүйн чухал төлөвлөгөө, зорилгоо бодож, бичихэд цаг зарцуулаарай. Учир нь, энэ долоо хоногийн турш та санаанд оромгүй, өмнө төлөвлөж байгаагүй олон ажлыг хийж гүйцэтгэх хэрэгтэй болно. Тиймээс юмсыг нарийн төлөвлөхийн давуу талыг мэдрэхийг хичээгээрэй. Түүнчлэн гэр бүл, ойр дотнын хүмүүстээ цаг зав гаргахыг хичээгээрэй.

МЭЛХИЙ

Мөнгө, санхүүтэй холбоотой төвөгтэй асуудлуудтай учирч болзошгүй. Түүнчлэн шүүх, зарга зэрэг төвөгтэй зүйлстэй учирсан бол энэ долоо хоногт сэрэмжтэй, ухаалаг байхыг хичээгээрэй. Харин хайр дурлал, хувийн харилцаатай холбоотой асуудлууд урагштай байх болно. Өөрт оногдсон цагаа хэрэггүй зүйлд зарцуулахаас аль болох зайлсхийгээрэй. Ажил төрлийн хувьд бичиг баримт, гэрээ хэлэлцээтэй холбоотой асуудлууд гарч ирж магадгүй ч эцэст нь бүх зүйл сайнаар шийдэгдэх болно. Мөн өөрийн эрүүл мэндийг хэрхэвч үл хайхарч болохгүй гэдгийг санаарай.

АРСЛАН

Ажил, бизнестэй холбоотой ихээхэн бэрхшээлийг энэ долоо хоногт та даван туулах хэрэгтэй болно. Зарим зүйлд урьдчилан төлөвлөөгүй, өмнө нь хэзээ ч таамаглаж байгаагүй гэнэтийн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болж болох юм. Тэр нь аялал зугаалга, бизнесийн төлөвлөгөө гээд юу ч байж болно. Харин эдгээр гэнэтийн зүйлсийг хойшлуулах гэсний хэрэггүй.

Харин хувийн харилцаатай холбоотой асуудлуудад сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгахыг хичээгээрэй. Учир нь энэ долоо хоногт ямар нэгэн санаа зовоосон, төвөгтэй асуудлуудтай нүүр тулж болох юм. Харин асуудлын гарцыг та олж чадна хэмээн өөртөө итгэж, асуудалд нухацтай агаад хүлээцтэй хандаарай.

ОХИН

Санхүү мөнгөний хувьд таныг энэ долоо хоногт азын тэнгэр ивээх болно. Урьдчилан таамаглаж байгаагүй эх үүсвэрээс их хэмжээний мөнгө хүлээн авч болох юм. Түүнчлэн авч байгаа цалингийн хэмжээ тань нэмэгдэх, эсвэл нэмэлт орлогын эх үүсвэртэй болж болох юм. Мөн төрийн албанд ажилладаг, эсвэл улстөрч охины ордныхны хувьд ажил хэрэг нь бүтэмжтэй, сайхан долоо хоног болох болно. Харин танд тулгарах ямар ч асуудалд хүлээцтэй байж, хэн нэгэнтэй маргалдахаас зайлсхийгээрэй. Асуудлын гарцыг та ухаалаг байж, оюун санаагаа төвлөрүүлбэл гарцаагүй олж чадах болно. Мөн гэр бүлийнхэндээ хангалттай цаг зав гаргахыг хичээгээрэй.

ЖИНЛҮҮР

Ажил мэргэжилтэй тань холбоотой, гэрээ үзэглэх, бичиг баримт, санал боловсруулах зэрэг чухал ажилд томилогдож магадгүй. Харин өөрт оногдсон ажлаа хэцүү хэмээн халшралгүй өөрийгөө бусдад харуулах боломж мэтээр хүлээн авч, өөдрөгөөр хийвэл та алзахгүй. Харин ямарваа нэгэн ажилд ур ухаан, хүч чадал, зүрх сэтгэлээ бүрэн шингээж хийх хэрэгтэйг мартуузай. Санхүү мөнгөтэй холбоотой ихэнх асуудлууд энэ долоо хоногт танд ашигтайгаар шийдэгдэх болно. Хэрвээ танд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал байгаа бол хэрхэвч үл ойшоож болохгүй шүү. Эрүүл мэнддээ тодорхой хэмжээний мөнгө зарцуулахаас хэзээ ч битгий зайлсхийгээрэй.

ХИЛЭНЦ

Гэр бүлтэй холбоотой шийдэхэд төвөгтэй асуудлууд гарч ирж магадгүй юм. Мөн худалдан авалт хийхдээ аль болох сайн тооцоолохыг хичээгээрэй. Ямар нэгэн чухал асуудлыг хойш тавих хэрэггүй. Асуудалтай нүүр тулсны ачаар л түүний гарцыг олох боломжтой гэдгийг санаарай. Энэ долоо хоногт та эрч хүч, цог золбоогоор дүүрэн шинэ хүмүүсийн хүрээлэлд орох болно. Ингэснээр та ирээдүйг цоо шинэ нүдээр харж эхлэх юм. Мөн ажил мэргэжилтэй холбоотой асуудлуудад азын тэнгэр таныг харамгүй ивээх болно. Харин долоо хоногийн эцсээр та эрч хүчээ сэлбэж, сайн амран, өөртөө цаг зарцуулахыг хичээгээрэй.

НУМ

Энэ долоо хоногт таныг ямар ч асуудалд азын тэнгэр ивээх болно. Түүнчлэн энэ долоо хоногт бүх зүйлс таны бодож, төлөвлөсний дагуу явагдах тул сэтгэлээр унах, эрч хүчээ алдах явдал тохиолдохгүй. Хувийн амьдрал тань итгэлцэл, хайраар дүүрэн байх болно. Мөн гэр бүлийнхэнтэйгээ эд хөрөнгө, мөнгө санхүүгийн холбогдолтой чухал асуудлын тухай хэлэлцэхдээ бүү цааргалаарай. Хэзээд таны зөв байхгүй ч хэзээд үнэний зөв байх болно. Мөн энэ долоо хоногт та амьдралд тань том хэмжээний өөрчлөлт, ахиц дэвшлийг авчрах саналыг хүлээн авч магадгүй.

МАТАР

Олон шинэ зүйлтэй учирч, шинэ хүмүүстэй танилцаж, мэдлэгийн болоод танилын хүрээгээ өргөсгөх боломж гарч ирнэ. Мөн шинэ зүйлийг дуртайяа хүлээн авч, хуучны үзэл бодлого, хандлагаасаа ангижрахдаа бэлэн байгаарай. Санхүү мөнгөний хувьд таатай, саад бэрхшээл багатай долоо хоног байх ч хэрэггүй зүйл ихээр худалдан авч, гэр бүлийнхээ төсөвт хүндрэл учруулахаас сэргийлээрэй. Ажил мэргэжилтэй тань холбоотой зарим нэг бэрхшээлтэй асуудлууд үүсч магадгүй юм. Гэвч та сэтгэл санаагаар уналгүй, зоригтой байж, асуудлын гарцыг тууштай эрэлхийлэн, шаргуу хөдөлмөрлөж чадвал боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг санаарай.

ХУМХ

Ямар нэгэн шинэ, чухал зүйлийг эхлүүлэхэд таатай долоо хоног байх болно. Үүнээс улбаатай өдөр тутмын амьдралд тань бага зэргийн өөрчлөлт гарч болох юм. Гэхдээ үүнээс болоод танд сүйдтэй хүндрэл бэрхшээл учрахгүй. Энэ долоо хоногт та ихээхэн сорилтод орох тул сэтгэл санаагаа бэлдээрэй. Тэр нь ямар нэгэн чухал даалгавар биелүүлэх замаар хэн нэгний итгэлийг олж авахад чиглэсэн байж болох юм. Та бүхнийг өөртөө итгэлтэйгээр, бүх чадлаараа хийвэл энэ долоо хоног сайн сайхнаар өндөрлөх болно.

 

ЗАГАС

Бичиг баримт, санхүү мөнгөтэй холбоотой чухал асуудлууд дээр анхаарлаа сайтар төвлөрүүлж ажиллах нь таны хувьд энэ долоо хоногийн хамгийн чухал зүйл юм. Түүнчлэн хамтран ажиллаж буй хүмүүсээсээ аль болох бүрэн хамааралгүй байхыг хичээгээрэй. Гэхдээ ямагт ганцаарчилсан тоглолт хийх нь сайн үр дүнд хүргэхгүй тул энэ хоёрын тэнцвэрийг олох нь чухал юм. Шүүх, цагдаа болон санхүүгийн холбогдолтой асуудлууд дээр та маш азтай байх болно. Харин эргэн тойрны хүмүүсээс ирж байгаа шүүмжлэл, зөвлөгөөнд нухацтай хандаж, өөр дээрээ тусгаж авахыг хичээгээрэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж