Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ирэх өдрүүдэд хүйтний эрч сулрахгүй Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 44-49 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас, 6-нд зарим газраар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд зарим газраар, 5, 6-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
Зочин 2018-12-02 103.212.116.246
Олон жил худлаа мэдээлж байна даа! Одоо ч мөн хэвээрээ л байх юм! Татан буулгавал таарна!
Зочин 2018-12-02 103.212.116.246
Хэзээ худал залахаа болих вэ!
dawaadorj 2018-12-02 202.126.89.122
bayrllaa
Зочин 2018-12-02 202.21.106.106
Одоо аргагүй л хүйтрэх цаг даа. Энэ намар их сайхан тогтуун байлаа.
Цас 2018-12-02 112.72.11.107
… цас цас орно… гэж бичсэнийгээ алдаа гэж тооцно биз дээ? Болор дуран тэр алдааг илрүүлэхгүй.
Зочин 2018-12-02 202.21.111.20
Эх сурвалжаа шалга, http://tsag-agaar.mn/ тулгаж үзэж байж нийтлэ
огохлрлр 2018-12-02 202.131.225.205
энэ голуудын эргээр амьдарч бгаа хүмүүсийн төлөө залбираяөөө
ХГ 2018-12-02 64.119.26.107
БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ХАСАХ 55 ХҮРДЭГ ЮМАА
ГЭХДЭЭ ГАЙГҮЙ
Anu 2018-12-02 24.46.102.95
Tuul,tereljiinhnii toloo zalvirch suuna
And 2018-12-02 24.46.102.95
Daichin Mongol chuud mini ovoltei temtseetei,beltgelee bazaasan biz dee,ta nartaa amjilt
Зочин 2018-12-02 202.9.42.123
Өнтэй өвөл болоосой
Zochin 2018-12-02 202.126.89.2
Ene hudlaa bnaa haana huitreed baigaa um be yah ch ugui l baidgaaraa l baigaad bna shuu dee
Зочин 2018-12-02 103.229.121.168
Дебиль
Гэрээсээ гар 2018-12-02 112.72.11.107
Гэрээсээ гар