Орхон аймгийн Засаг дарга захирамж гарган, хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Эл захирамжийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд гаргасан байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор гаргасан дээрх захирамж 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд мотоцикль, шаахайгаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглоод байна.
Орон нутагт тэр дундаа малчид өвлийн улиралд мотоциклиор зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеэрээ бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол олон гарах болсон. Иймээс аймгийн Засаг дарга нар ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд дээрх нэр дурдсан тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргадаг болсон юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ