Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар Монгол Улс нийт 43.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Ингэснээр 104 сая ам.доллар буюу 267.4 тэрбум төгрөгийн орлого олсон байна.
Мах, махан бүтээгдэхүүний экспортыг ОХУ, БНХАУ, Хонконг, Малайз, Япон, Иран, Казахстан, Вьетнам зэрэг орнуудад хийсэн аж. Өмнөх жилүүдтэй харьцуулахад махны экспорт эрс өсчээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ