Шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

Шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгэлээ

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит есдүгээр хуралдаан Парис хотноо болсон байна. Энэ хурал дээр 50 орчим соёлын биет бус өвийг бүртгэхээр хэлэлцсэний нэг нь Монголын шагайн харваа байсан аж.

Тэгвэл шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламжийг гардуулах ажиллагаа маргааш буюу хоёрдугаар сарын 27-ны морин цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болох юм байна.

Дэлхийн биет бус соёлыг ЮНЕСКО-д  хамгийн олноор нь БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улсууд бүртгүүлжээ. Харин манай улс цаашид монгол гэр, морь, тэмээн болон сарлагийн поло, үхэр тэрэг, Монгол үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, аварга динозаврын яс, Хүннү гүрний булшны ховор олдворууд гэхчлэн олон соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зорьж байгаа юм. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж