Шатахууны үнийг эсэргүүцсэн жагсаал ширүүсч байна | News.MN

Шатахууны үнийг эсэргүүцсэн жагсаал ширүүсч байна

Хуучирсан мэдээ: 2018.12.02-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг эсэргүүцсэн жагсаал ширүүсч байна

Шатахууны үнийг эсэргүүцсэн жагсаал ширүүсч байна

Францын Ерөнхийлөгч Эманнуэль Макрон ирэх оны нэгдүгээр сараас эхлэн шатахууны үнийг дахин нэмэгдүүлэх болсон тухай мэдээг олон нийтэд сонордуулсны дараа Францын ард иргэд “шар хантаазтны бослого”-ыг эхлүүлээд байгаа билээ. “Шар хантаазтан” хэмэн нэрлэсний учир нь Францын жолооч нар машиндаа фосфортдог шар-ногоон өнгийн аюулгүйн хантаазыг заавал авч явах ёстой бөгөөд үүнийг шатахууны эсрэг жагсаалын бэлэг тэмдэг болгосон юм.

“Шар хантаазтнууд” Франц орон даяар өнгөрсөн гурван Бямба гаригт жагсаал хийсэн байна. Харин өчигдөр /2018.12.01/ болсон ээлжит жагсаалын үеэр эмх замбараагүй байдал газар авч, жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас 200 гаруй хүн баривчлагдаж, 92 хүн бэртсэний дотор 14 нь цагдаагийн албан хаагч байсан юм.

Энэ удаагийн жагсаалд оролцсон хүмүүсийн тоо нь өмнөхөөсөө цөөрсөн боловч хандлага нь илүү ширүүсчээ. Зарим жагсагчид зурагт үзүүлсэнчлэн галт бамбар мэтийн зүйлийг авчирч, гудамж талбайг шатаан сүйтгэсэн байна.
Жагсагчид машин шатааж байгаа нь

Францын Дотоод хэргийн сайдын мэдээлснээр өчигдөр болсон жагсаалд 36’500 хүн оролцсон бол түүний өмнөх Бямба гаригт 53’000 хүн, харин шатахууны үнийн өсөлтийн эсрэг анхны жагсаалд Франц улс даяар 113’000 хүн оролцсон байна. Энэ удаагийн жагсаал өмнөх долоо хоногийнхтой адил Елисейн өргөн чөлөөнд голчлон өрнөж,  цагдаа нар руу дайрч, машиныг нь эвдлэн шатааж,  өргөн чөлөөний зарим газруудыг галдан шатаасан хэрэг гарчээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг даралттай усаар шүрших болон нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.

Шатахууны үнэ нэмэгдэж байгаа явдлыг Францын эрх баригчид дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэн болон цаг уурын өөрчлөлтийн эсрэг илүү дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд хэмээн тайлбарласан байна.

Франц улсад сүүлийн нэг жилийн хугацаанд шатахууны үнэ нийт 23 хувиар буюу литр тутамд 1,51 еврогоор өссөн байна. Үүнээс үүдэлтэйгээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, жирийн ард иргэдийн нуруун дээрх ачаа улам хүндэрч байгаа ажээ.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2018-12-02 70.74.200.94

Канадад эсрэгээр нь 1л- 70 цент болж унаад байхад франц, монгол 2 л өсөөд байдаг сонин юмаа.

Avatar

Зочин 2018-12-02 103.26.194.5

Manaihan chatsga tsarailaad l suuj baihaas

Avatar

золоо 2018-12-02 103.254.120.86

Хvрэлсvх еренхий сайд одоо л vлдэх хугацаандаа 30 гэр бvлийн хууль бус vйлдлийг таслан злгсооно гэсэн vгэндээ хvрвэл 2020 оны сонгууль та нарынх шvv. Ард тvмнээ л амар тайван болгочих. Бид шударга ес, тэгш хуваарилалт, амар амгаланг л хvсэж байгаа. Хvн бvр хаус, ланд машин хvсээгvй.

Avatar

Зочин 2018-12-02 202.9.41.122

Манай шатахуунчид нэг юм бодож байгаа биз шуналын туламнууд

Avatar

Зочин 2018-12-02 202.9.42.202

Макрон чинь бас нэг пооп төрлийн үндсэрхэг үзэлтэй хүн ш дээ

Avatar

зочин 2018-12-02 182.160.36.252

манайх франц биш, бид Азийн монгол, хүндэлх дээдлэх ёс манайд байдаг, гагцхүү удирдлагаа буруу сонгоод байна

Avatar

Зочин 2018-12-02 103.9.89.18

Жалга довийн үзэлтэй амиа хоохойлсон Монголчууд ингэж тэмцэж чаддаггүй нь харамсалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж