Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гуравдугаар багт шатахуун түгээх станцын хажуугийн ачиж, буулгах талбайд "Хово" загварын автомашин унаж шатахуун асгарчээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 03.40 цагт аймгийн Онцгой байдлын газарт тухайн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу 14 алба хаагч, хоёр автомашинтай ажиллах шатахуун асгарсан газар элс асгаж аюулгүй болгожээ .
Э.БУРАМ
Холбоотой мэдээ