Саудын хунтайж болон В.Путины хачирхалтай мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2018.12.02-нд нийтлэгдсэн

Саудын хунтайж болон В.Путины хачирхалтай мэндчилгээ

Саудын хунтайж болон В.Путины хачирхалтай мэндчилгээ

Аргентин улсын Буэнос Айрес хотноо өнгөрсөн Баасан /2018.11.30/ болон Бямба /2018.12.01/ гаригт  дэлхийд аж үйлдвэрийн хөгжлөөрөө тэргүүлэгч Их20 гүрний удирдагчдын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан билээ. Чуулганы үеэр яригдсан гол асуудлуудад АНУ-Хятадын худалдааны дайн, Орос-Украины далай тэнгис дэх зөрчил болон өнгөрсөн аравдугаар сард Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашиггийн аллагын хэрэг юм.

Харин Их20-ын уулзалтын үеэр В.Путин, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салмантай тун дотноор, бүр гар алгадан буюу “Hi five” мэндчилгээ хийсэн мөч камерт бичигдэн үлдсэн нь олны анхаарлыг татаад байна.

Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салманыг сэтгүүлчийн аллагын хэрэгтэй холбоотой хэмээн олон улсын зүгээс үзэж байгаа бол ОХУ-ыг Керчийн хоолойд явж байсан Украины цэргийн хөлөг онгоцнууд руу гал нээн, хүчээр саатуулсан болон өнгөрсөн хавар дуулиан тариад байсан тагнуулч асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт буруутгаж байгаа билээ.

Их20-ын уулзалт бол Саудын Арабын иргэн, “Вашингтон Пост” сонины сэтгүүлч Жамаль Хашоггийг “бусдын гарт” хэрцгийгээр алагдсанаас хойш Саудын хунтайжийн оролцож буй анхны олон улсын арга хэмжээ юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж