"Украины усан цэргийнхнийг суллахгүй"

Хуучирсан мэдээ: 2018.12.02-нд нийтлэгдсэн

"Украины усан цэргийнхнийг суллахгүй"

"Украины усан цэргийнхнийг суллахгүй"

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн Баасан /2018.11.30/, Бямба /2018.12.01/ гаригуудад Аргентин улсын нийслэл Буэнос Айрес хотноо болж өнгөрсөн Их20 гүрний удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцсон билээ. Энэ үеэр тэрбээр усан хилийг нь зөвшөөрөлгүй нэвтрэн орж ирсний улмаас Крымд баривчлагдаад байгаа Украины усан цэргүүдийг суллах тухайд ямар ч яриа байхгүй гэдгийг хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Крымийн хойгийн ойролцоо, Керчийн гүүрний доогуур гарч, Азовын тэнгис дэхь боомт руугаа явж байсан Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоцыг, 24 багийн гишүүдийнх нь хамтаар бүрэн эрхт улсын усан хилийг зөвшөөрөлгүй нэвтэрсэн,  Оросын эргийн хамгаалалтынхны өгсөн анхааруулах дохиог тоогоогүй гэсэн шалтгаанаар гал нээн, хүчээр зогсоон, баривчлаад байгаа билээ.

Тус хэрэгтэй холбоотойгоор Украины Ерөнхийлөгч Азовын болон хар тэнгис дагуух бүс нутгууддаа дайны бэлэн байдал зарласан төдийгүй 16-60 насны эрэгтэй, ОХУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаад байгаа юм. Харин В.Путин Украины иргэдийг ОХУ-д орохыг хориглосон хариу арга хэмжээ авахгүй хэмээжээ.

Их20-ын чуулганд оролцож буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үүсээд буй нөхцөл байдалд ОХУ-ыг буруутган, Путинтэй хийх албан ёсны хоёр талт уулзалтаа цуцалсан билээ. “Бидний хийх хоёр талт уулзалт удаа дараа цуцлагдаж байгаа нь харамсалтай байна” хэмээн Путин хэлжээ. Тэд Их20-ын чуулганы үеэр албан ёсоор уулзалдаагүй ч арга хэмжээний завсраар, богино хугацаанд яриа өрнүүлсэн байна.

АНУ-ын улсын зүгээс 31 жилийн өмнө байгуулагдсан дунд тусгалын цөмийн пуужингийн тухай гэрээг ОХУ-ыг зөрчиж байна хэмээн буруутгаад, тус гэрээнээс гарах болсон тухайгаа зарласан билээ.

Эх сурвалж: Ройтерс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж