Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2018.12.02)цаг агаарын мэдээллийг хүргэе.
Улаанбаатар хот:
Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч, цасан шуурга шуурна. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө хүйтэрч 13-15 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар:
Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар цас, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар
Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч 6-11 градус хүйтэн, өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
Хэрлэн Баян Улаан орчмоор:
Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар хүйтэрч 7-12 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ