Нийслэлчүүд шинэ оноо угтахаар төв талбайдаа сүлд мод засдаг. Өнгөрч буй долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн Сүхбаатарын талбайд сүлд модыг засах ажил эхэлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 14-нд гэрлийг нь асаахаар болжээ.
Уламжлалын дагуу шинэ оноо угтаж, хуучин оноо үдэх “Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээ арванхоёрдугаар сарын 31-ний үдэш болно. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг угтсан арга хэмжээ зохион байгуулах юм.
Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмааг томилсон байна. Энэхүү ажлын хэсгийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ажлын хэсгийн гишүүдэд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан тодорхой үүрэг чиглэл өгчээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ