Такси барих гэж зам дээр такси барих гэж удаан зогсох, тѳлбѳртэй дугаарлуу залгаж, дуудлагын үнэ тѳлѳх шаардлаггүй болсон байна. “Хүргээд ѳгѳх үү?” хэмээх сонирхолтой нэртэй ухаалаг гар утасны аппликейшн ѳнѳѳдѳр нээлтээ хийж, үнэгүй татаж авах боломжтой байгаа юм байна. Энэхүү аппликейшнд бүртгүүлсэнээр зорчигч ба жолооч аль аль нь болж болдогоороо онцлогтой юм. Хэрвээ та таксиний жолооч бол танд ѳѳрийн гэсэн оноо байх ба эрэлттэй жолооч ч болж болно. “Манай аппликейшн хүн бүрт зориулагдсан ба хүмүүсийн ѳдѳр тутмын хэрэглээнд маш хэрэгтэй зүйл болсон ба хүмүүс эхний дуудлагаас эхлээд хэмнэлтийг анзаарна гэдэгт итгэж байна”- гэж үүсгэн байгуулагч Э.Мѳнхбилэг онцолжээ. Энэхүү аппийг ЭНЭ линкээр татаж авч болох ба дэлгэрэнгүй мэдээлэлийг фэйсбүүк хуудаснаас авч болох юм байна.