Аляскт газар хөдөлж, онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2018.12.02-нд нийтлэгдсэн

Аляскт газар хөдөлж, онц байдал зарлав

Аляскт газар хөдөлж, онц байдал зарлав

АНУ-ын Аляск мужид өчигдөр /2018.12.01/орон нутгийн цагаар өглөөний 08:30 цагт долоон магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас тус улсын хойд бүс нутгуудад цунамигийн түгшүүр зарлаад байна. Газар хөдлөлтийн улмаас одоохондоо хүний амь эрсдээгүй байгаа ч мянга мянган айл гэрэл цахилгаангүй болж, авто зам, дэд бүтэц эвдэрч сүйдэн олон хүн орох оронгүй болоод байгаа юм. Энэ удаагийн газар хөдлөлт нь 1964 оноос хойш тус мужид болж буй хамгийн хүчтэй газар хөдлөлтөөр бүртгэгджээ.

Нийт 40 удаагийн их бага хэмжээний чичиргээ бүртгэгдсэн бөгөөд 300 мянган хүн амтай тус мужийн хамгийн том хот болох Анкораж хотод газар хөдлөлтийн голомт байсан гэв. Аляск мужийн захирагч Билл Уолкер уг газар хөдлөлт гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад уламжилсан байна. Ерөнхийлөгч Дональд Трамп тус мужид онц байдал зарлан гамшигт өртсөн бүсэд яаралтай тусламж үзүүлж, засгийн газраас шаардлагатай санхүүжилтийг гаргахыг тушаажээ. Мөн Дотоодын аюулгүй байдлын газар болон Холбооны онцгой байдлын удирдах газарт хандан гамшгийг даван хохирол багатай даван туулахын тулд бүх хүчин чадлаа дайчлахыг уриалсан байна.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж