Монголд үйлдвэрлэсэн бяслаг дэлхийн зах зээлд гарахад бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.01-нд нийтлэгдсэн

Монголд үйлдвэрлэсэн бяслаг дэлхийн зах зээлд гарахад бэлэн боллоо

Монголд үйлдвэрлэсэн бяслаг дэлхийн зах зээлд гарахад бэлэн боллоо

Өнгөрөгч онд “Монголиан Артизан Чийзмэйкерс Юнион” ХХК-ний хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бяслагны MACU үйлдвэрийн үйл ажиллагаатай Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам болон холбогдох мэргэжилтнүүд, мөн дүүргийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэсийн Төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөлт хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Алтанцэцэг нар танилцаж, үйлдвэрийн газарт ажиллалаа.

Хан-Уулын брэнд бүтээгдэхүүн бий болгох ажлын хүрээнд төдийгүй дэлхийн зах зээлд Монгол брэнд бүтээгдэхүүн гаргах өндөр ач холбогдолтой энэхүү хамтын ажиллагааны дүнд бий болсон бяслагны үйлдвэр бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахад бэлэн болсон байна.

Зөвхөн нэг үйлдвэрээр үйл ажиллагаагаа хязгаарлах биш нийт 100 үйлдвэрийг Монголын хөрсөнд нутагшуулснаар мал бүхий иргэдийн орлого нэмэгдэж, сүү сүүн бүтээгдэхүүний үр шимийг хүртэн өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх томоохон боломжийг малчин өрхөд олгож буй хэтийн зорилт биеллээ олж эхэлжээ.

Тухайлбал Завхан, Өмнөговь зэрэг аймгуудаас 4 иргэн бяслагны үйлдвэрт ажиллаж, технологийн арга барилыг эзэмшин аймагтаа ээлжит үйлдвэрийг барихаар бэлтгэгдэж байна. Мөн түүхий эд болох сүүгээ тогтмол нийлүүлснээр нэг Монгол малчин өрх жилдээ 8100 долларын орлоготой болж чадаж байна.

Олон улсын стандартад нийцсэн тус үйлдвэрийн үйл ажиллагаа ийнхүү үр дүнтэй, амжилттай явагдаж байгаа бөгөөд бяслаг хийх арга барилд суралцан цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бие даан өргөжүүлэх хүсэлтэй мал бүхий иргэдэд үйлдвэрийн үүд хаалга нээлттэй байгаа гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс онцолж байсан юм.

Уулзалтаар цаашид шийдвэрлэх шаардлагатай олон ажил байгаа тул төрийн байгууллага болон хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг талуудын зүгээс хэлэлцлээ.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж