Эцэг Буш таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.01-нд нийтлэгдсэн

Эцэг Буш таалал төгсчээ

Эцэг Буш таалал төгсчээ

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Герберт Буш арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 94 насандаа өвчний улмаас таалал төгссөн тухай түүний хүү АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Уолкер Буш мэдэгджээ. Тэрээр 1989 онд АНУ-ын 41 дэх ерөнхийлөгчөөр сонгогдон 1993 хүртэл ажилласан бөгөөд түүнээс өмнө найман жилийн хугацаанд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.  Түүний зургаан хүүхдийн нэг Уолкер Буш 2000 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж 43 дахь ерөнхийлөгч болсноор АНУ-ын хоёр дахь эцэг хүү ерөнхийлөгчид болон түүхэнд бичигдсэн билээ.

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан тэрээр нисгэгч байжээ. Мөн 1964 онд анх улс төрд орохоосоо өмнө газрын тосны үйлдвэртэй байсан бөгөөд 40 насандаа АНУ-ын саятнуудын эгнээнд нэгдэж чадсан байна. Дөрөвдүгээр сард 73 жилийг хамтдаа өнгөрүүлсэн эхнэр Барбара нь 92 насандаа өөд болж, Герберт Буш долоо хоногийн дараа эмнэлэгт хүргэгдэн нас  барах хүртлээ эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж