Өвөрмонголын гурван боксчин дэлхийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2018.12.01-нд нийтлэгдсэн

Өвөрмонголын гурван боксчин дэлхийн аварга болов

Өвөрмонголын гурван боксчин дэлхийн аварга болов

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод өнгөрөгч сард болсон. 71 орны боксчид оролцсоноос 21 орон нь ямар нэгэн медальд хүртсэн билээ. Тэгвэл БНХАУ-ын баг тамирчид дөрвөн алтан медаль хүртсэн нь гурав нь Өвөрмонголын боксчид хүртжээ.  Тодруулбал, Өвөрмонголын эмэгтэй боксын багийн Дөү Дань /64 кг/ , Ли Чянь /81 кг/ болон Ян Шяоли /+81/ нар аваргын алтан медалийг хүртсэн юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлж, аваргын алтан медаль хүртсэн баг тамирчдыг Өвөрмонголд хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ.

Монголын долоон тамирчин энэ жилийн ДАШТ-д өрсөлдсөнөөс 54 кг-д М.Нандинцэцэг Унгар, Хорват, Мараккогийн тамирчдыг хожиж, хүрэл медаль хүртсэн юм. Түүний хувьд Монголын эмэгтэй боксчдоос анхлан дэлхийн медальтан болсон билээ.

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 2018 оны дэлхийн аварга тамирчид: 

  • Light Fly (48kg) MC Mary Kom (IND)
  • Fly (51 kg) Chol Mi Pang (PRK)
  • Bantam (54 kg) Yu-Ting Lu (TPE)
  • Feather (57 kg) Ornella Wahner (GER)
  • Light (60 kg) Kellie Harrigton (IRL)
  • Light Welter (64 kg) Dan Dou (CHN)
  • Welter (69 kg) Nien-Chin Chen (TPE)
  • Middle (75 kg) Qian Li (CHN)
  • Light Heavy (81 kg) Lina Wang (CHN)
  • Heavy (81+ kg) Xiaoli Yang (CHN)

64 кг- Дөү Дань – /БНХАУ/

+81 кг: Ян Шяоли (БНХАУ)

81 кг – Ли Чянь /БНХАУ/

64 кг-д хүрэл медаль М.Нандинцэцэг /Монгол/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж