УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын баг ЖДҮ дээр тайлагдсан. Тэрбээр хэвлэлээр дэлгэгдсэн баримтаас харахад хамгийн том ЖДҮчин гэдэг нь батлагдсан. Эрхэм гишүүн ЖДҮ-ээс 1.9 тэрбумын зээл авсан. Түүгээрээ үхрийн аж ахуйгаа тордсон тухайгаа хэлсэн. Харин Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ж.Энхбаяр гишүүний гаргасан үйлдэл олон хүний дургүйцлийг төрүүлэх болсон. Түүнийг үхэр малладаг байж болно өөрөө үхэр шиг байж болохгүй гэж олон нийт түүнийг шүүмжилж байна. Удахгүй эрхэм гишүүн маань
Үхэрчин хүү Ж.Энхбаяраа
Өглөө гараад аа
Өвсний сайныг эрэн эрсээр
Өндөр дэнжийн оргил дээр
Наадаж суунаа наадаж суунаа. Аа…аа..аа ай хөө! гээд дуулж суувал гайхах ч юм алга.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ