УИХ-ын гишүүн Б.Жавхлан тойргийнхоо нийгмийн идэвх, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг 40 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.
Дархан-Уул аймгаас 100 гаруй хүүхэд Б.Жавхлан гишүүний нэрэмжит сургалтын тэтгэлэгт өрсөлдсөнөөс нийгмийн идэвхи санаачилга, сурлагаараа манлайлагч 40 оюутан шалгарч өнөөдөр Төрийн ордонд батламжаа гардан авлаа.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ: “Аавынхаа дурсгалд зориулж байгуулсан “Болд” сангийн хүрээнд Дархан хотын хөгжил дэвшилд тус нэмэр болохоор бүхий л салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Дарханыхаа ирээдүй болсон оюутнуудыг чадлаараа дэмжиж туслахыг хичээдэг. Өнгөрсөн жил анх удаа 15 оюутанд тэтгэлэг олгосон бол энэ жил 40 болгон тэтгэлгийн тоог нэмэгдүүллээ” гэсэн юм.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудын олонхи нь МУИС, ШУТИС, АШУҮИС, СЭЗДС зэрэг дотоодын тэргүүлэгч их сургуулийн 1-5 курсийн шилдэг оюутнууд байгаа юм.
Ч.БОЛ
Зочин 2018-12-01 202.9.40.89
Дарханд амьдралын бололцоогүй хэрнээ толгой сайтай хүүхдүүд байдаг шүү. Баярлалаа
zochin 2018-12-01 66.181.178.162
Yamar munguur tetgeler olgood bgaan boldoo.Tiim bayan hunuu eswel luivariin munguur songuuliin surtchilgaagaa hiigeed bnuu.Munhbat toglolt hiigeed tetgeleg ugsun geed delgerehgyigeer yariad bhshig bsan.
нам бус 2018-12-01 203.169.50.109
"Болд сан" гээд байна, чи дүнхүү юм уу?
Зочин 2018-12-01 103.212.118.190
Хамгийн гол нь Болд сан хаанаас мөнгө олсон бэ?
Ждүчин 2018-12-01 172.98.87.145
Ждү гуссан мөнгөө угааж байна даа
Зочин 2018-12-01 124.158.110.101
Мэддэг юм шиг хариулах юм даа
Зочин 2018-12-01 202.9.43.124
Аавынхаа нутгийн залуусаа дэмжээрэй Менххаанчууд харж байгаа шуу дуухуу
123 2018-12-01 103.57.93.191
Сонгууль ч бай юу ч бай 40 хүүхдэд сургалтын тэтгэлэг олгоод байгаан биш үү, чи өөрөө нэг ч гэ эн хүнд тус болж үзсэн үү
Зочин 2018-12-01 202.131.231.218
ДАРХАНЫ ШИЛДГҮҮД БИШ, ЗӨВХӨН ӨӨРИЙНХ НЬ ТОЙРГИЙН ХҮҮХДҮҮД ХАМРАГДАНА, ИРЭХ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХЭСЭГ.
Зочин 2018-12-01 122.201.24.190
хүүхдэд ч туслаж блохгүй юу,