ФУТЗАЛ: Монгол, Тайваны тоглолт болно | News.MN

ФУТЗАЛ: Монгол, Тайваны тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2018.12.01-нд нийтлэгдсэн

ФУТЗАЛ: Монгол, Тайваны тоглолт болно

ФУТЗАЛ: Монгол, Тайваны тоглолт болно

Азийн 20 хүртэлх насны футзалын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолт өнөөдөр Монгол Улсад эхлэх гэж байна.

2019 онд Малайзад болох тэмцээнд оролцох эрхийн төлөө Зүүн Азийн бүсээс Япон, БНХАУ, Тайвань, Хонгконг, Макао болон Монголын баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монголын баг “В” хэсэгт БНХАУ болон Тайваны багуудтай тоглоно. Өнөөдөр Монгол, Тайваны тоглолт 16.00 цагаас эхэлнэ.

Дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир энэ удаагийн хоёр тоглолтыг маш сайн хийж, үр дүнд нь бид хэсгээсээ гарч цааш өрсөлдөх эрхийг авах зорилготой гэж байв. Тэрбээр “Футзалны залуучуудын багт 14 хүүхэд бэлтгэл хийж байна. Эхний тоглолтод 13 нь тоглоно. Багийн ахлагч Э.Бат-Оргил хоёр дахь тоглолтод талбайд гарна. Бэлтгэлээ сайжруулахын тулд ОХУ-ын Улаан-Үд хотод нөхөрсөг тоглолт хийсэн байгаа. Энэ удаа бид талбай дээрээ болж байгаа учраас цааш шалгарах эрхийн төлөө хичээх болно. Футзалны тоглогчид маш богино зайд тоглодог учраас хамгийн бага хугацаанд маш их өндөр ачаалал авдаг. Шаардлагатай үед хаалгачийг солиод талбайд таван тоглогч тоглох боломжтой байдаг. Биеийн хүчний болон сэтгэл зүйн бэлтгэл өндөр түвшинд байхыг харуулдаг.” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-12-01 66.181.184.39

FUTSALYNKHAA SHALYG UGAASAN BIZ DEE, BUUN TOOS , TV-GEER KHARAKHAD ICHMEER BAYSAN SHUU

Avatar

Зочин 2018-12-01 175.38.106.143

Амжилт!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж