Ам.долларын ханш өдрөөс өдөрт нэмэгдэж, төгрөгийн ханш унасаар байна. Эрх баригчид дунд энэ асуудалд анхаарал хандуулж байгаа хүн алга. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2648 төгрөгтэй тэнцсэн бөгөөд хэрэвзээ нүүрсний экспортын урсгалаа сайжруулахгүй бол төгрөгийн ханш буурах хандлага ажиглагдахгүй байгаа юм. Монголбанк уламжлалт аргын дагуу төгрөгийн уналтыг тогтворжуулахаар бодлогын хүүгээ нэг хувиар чангаруулсан. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт төв банкны Мөнгөний бодлоны зөвлөл хуралдаж, бодлогын хүүгээ 11 хувьд хүргэсэн билээ. Гэхдээ цаашдаа дотогшлох ам.долларын урсгалыг сайжруулахгүй бол Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийг хувьд заяа Венесуэлийн мөнгөн тэмдэгтийн араас орж магадгүй юм шүү.
Б.БАЯР
Холбоотой мэдээ