Мэс заслын ачаар инээмсэглэдэг болсон залуу

Хуучирсан мэдээ: 2018.12.01-нд нийтлэгдсэн

Мэс заслын ачаар инээмсэглэдэг болсон залуу

Мэс заслын ачаар инээмсэглэдэг болсон залуу

Камерон Андервүүд гэх 26 настай Америк залуу 2016 онд амиа егүүтгэхээр завдаж өөрийгөө буудаж байжээ. Камеронд аз тохиож тэрбээр амьд үлдэж чадсан ч түүний нүүр нь эгцэлж харахын аргагүй аймшигтай зэрэмдэг болжээ. Түүний эрүү нь хэд хэдэн хэсэн хуваагдан, хамар нь тэр чигтээ байхгүй болж, шүд гэхээр зүйл бараг үлдээгүй байна.

Камерон Андервүүд болон Доктор Эдуардо Родригез

Энэ оны нэгдүгээр сард Нью-Йорк хотын Манхаттан дүүргийн Лангоне эрүүл мэндийн төвд Камероны нүүр солих мэс засал хийгдсэн байна. Мэс засал хийгдсэнээс хойш үр дүнгийн талаар олон нийтэд зарлаагүй байсан ба өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр ийнхүү анх удаа түүний мэс заслын үр дүнг танилцуулсан юм. Нийт 25 цагийн турш үргэлжилсэн 100 эмчийн бүрэлдэхүүнтэй мэс ажилбарыг доктор Эдуардо Родригез удирдсан гэнэ.

 

Мэс заслын багийнхны хэлж байгаагаар энэ удаагийн мэс ажилбар АНУ түүхэн дэх хамгийн өндөр технологи дээр суурилагдсан, хамгийн хурдан үр дүнгээ харуулсан мэс ажилбар болсон бөгөөд анх удаа донорын нүүрний 3D маскыг ашиглан нүүр шилжүүлэн суулгаж чадсан байна. Камероны дээд доод эрүү, шүд, буйл зэргийг бүрэн сольжээ.

 

 

Камерон Андервүүд мэс заслын багийнхан болон донорын ээжид маш их талархаж байгаагаа илэрхийлээд “Энэхүү мэс заслын ачаар надад хоёр дахь удаагаа амьдрах боломж нээгдлээ. Одоо хэн нэгэн танихгүй хүн надаас айж дөлөн, яагаад ийм зэрэмдэг болсон талаар асууж шалгаахгүй. Би одоо хамартай болж, бусдын адил инээж, хатуу хоолыг ч өөрөө идэж чадахаар болсон. Найзуудтайгаа хөгжилдөж, өөрийн дуртай зүйлээ хийж, ажилд орж, цаашид гэр бүл зохиож сайхан амьдрах болно” хэмээн хэлжээ.

Вилл Фишер хэмээх зуурдаар нас барсан 23 настай залуугийн ээжийн зөвшөөрснөөр Вилл Фишерийн нүүрний хэсгийг Камероны нүүрэнд шилжүүлэн суулгасан байна. Донорын ээж Салли “Миний хүү нас барсан ч өөр хэн нэгний амьдралыг гэрэлтүүлэх  болж байгаад би баяртай байна” хэмээн хэлжээ.

Анхны нүүр солих мэс засал 2005 онд болж байсан бол дэлхий даяар өнөөдрийг хүртэл энэ төрлийн мэс ажилбар 40 удаа л хийгдэж байжээ.

Эх сурвалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж