Хэрэв Монголын улстөрчдөд ёс зүй байдаг бол!

Хуучирсан мэдээ: 2018.12.01-нд нийтлэгдсэн

Хэрэв Монголын улстөрчдөд ёс зүй байдаг бол!

Хэрэв Монголын улстөрчдөд ёс зүй байдаг бол!

 УИХ-ын нэр бүхий  27  гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцээд 40 гишүүний буюу сөрөг хүчний дэмжлэгтэйгээр  У.Хүрэлсүхийн танхим огцрохгүй үлдлээ. Эрх барьж байгаа намын Засгийн газраас болж  сөрөг хүчин  хоёр хуваагдах хүртээ Монголын улс төр хэрүүл талцлаар дүүрчээ. Сөрөг хүчин яг үүн дээр л улс төр хийдэг цаг. Гэвч,  АН-ын Д.Мурат, Л.Болд, Ж.Батзандан, С.Жавхлан нар У.Хүрэлсүхийн танхимыг огцруулахгүй гэх кноп дарснаараа тэд "хэдэн тэрбумаар наймаалцсан" бэ гэх хардлага улс төрийн хүрээнд тэр тусмаа Ардчилсан намын гишүүд, дэмжчигдэд үлдээсэн нь худлаа биш юм.  Засгийн газрыг огцруулах асуудлын нэгд бичигдэж байсан ЖДҮчидыг танхимаасаа хөөх асуудал үүгээр дуусахгүй нь мэдээж. Засаг үлдсэн ч иргэдийнхээ хөгжих, хөлжих боломжийг хулгайлсан МАН-ын сайд, гишүүдийг ИРГЭД УУЧЛАХГҮЙ.

Олон арван жижиг дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлж, албан тушаалаараа түрий барин тэрбум, тэрбумаар нь  мөнгө идсэн нөхөдтэйгөө хариуцлага тооцох асуудал Ерөнхий сайдын амнаас огтоос унахгүй байгаад  л нийгмийн дундаж бүлгийнхэн хамгийн их бухимдаж буй юм.

Тэрбээр, УИХ-ын танхимаас намаа, төрөө цэвэрлэнэ гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Түүний цэвэрлэгээнд хамгийн түрүүнд өртөх ёстой хүмүүс бол ЖДҮчид гэдгийг яавч мартаж болохгүй билээ. Товчхондоо, ЖДҮ-гээ цэвэрлэж чадвал тэр нэр цэвэр үлдэнэ. Түүний яриад байгаа шударга ёс үлдэнэ.  Үгүй бол мянган сайхан популизм амлаад алга ташин түүнийг дэмжиж байгаа иргэдийнхээ итгэлийг эвдэх болно. Чуулганы танхимд, зурагтны өмнө МАН-ынхан ичгүүр сонжуургүйгээр хэрэлдсэн. Ухна, ишиг, хулгайч нохойгоороо дуудалцсан тэднээс ёс суртахууны үнэр түй ч үнэртсэнгүй , бүр ичих булчирхай ч харагдсангүй.   Гэвч өчигдрийн чуулганы хувьд   хамгийн муухай харагдсан нь,  ЖДҮ-ийн зээлд холбогдсон гишүүд   өөрсдийнхөө төлөө кноп дарсан нь  эмгэнэлтэй  байлаа.  Ийм ёсгүй улстөрчидтэй байгаа цагт Монголын улстөрд жинхэнэ цэвэрлэгээ огтоос явагдахгүй гэдгийг олж харсан өдрүүд байв. Хэрэв Монголын улстөрчдөд ёс зүй байдаг бол тэд засгийг огцруулах хуралд оролцож, кноп дарах эрхгүй байсан юм. Зүй нь, олон арван үйлдвэрлэгчийн боломжийг хулгайлсныхаа төлөө тэд уучлалт гуйгаад өнгөрөх биш биш УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөх байсан юм.  Даанч, Монголын улстөрчдөөс тийм  шударга характер,  ийм гоё ёс зүй  олж харна гэдэг үнэндээ бүтэшгүй.   Тэр ч бүү хэл,  чуулганы танхимд Ж.Энхбаяраас эхлээд "Би хулгай хийгээгүй, зээл авсан" хэмээн  томорч, тохуурхаж, тодорч суугаа тэд ЖДҮ-ийн боломжийн хулгайлсандаа ядаж л санаа зовж байгаа юм алга.  Иргэдээ ийн элэглэн  суугаа улстөрчдийг харахад  ямар ард түмэн байна, тийм төр байгаагийн яруу тод илрэл болов.

Албан тушаалаараа түрий барьж ЖДҮ-ийн зээл авсан тэд бол хулгайч мөн. Бүр "Газар капитал"-аараа гурван хувийн зээлээ 36 хувиар гаргаж мөнгө угаасан бол тэр эрүүгийн гэмт хэрэгтэн болно. Үүнийг л шалгаж тогтоох нь Монголын хууль хүчнийхэнд байна. Хэрэвзээ тэд жинхэнээсээ шударгаар ажилладаг болж шүү дээ.

Учир нь УИХ-ын тэдгээр 13 гишүүн бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг хулгайлсан хүмүүс билээ. Ийнхүү хэдэн өдрийн турш хоёр талд байлдаж, булай бузраа дэлгэсэн МАН-ын зодоон үүгээр дуусахгүй нь лав. Гэхдээ Засгийн газар одоо ажлаа хийе.  Шатахуун, ам.долларын ханшдаа анхааръя. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, мах магнаг болсон гээд хэрэлдэх завгүй ажиллах хэрэгтэй өдрүүд өмнө чинь байна, У.Хүрэлсүх сайд аа. Монголд ам.доллар үйлдвэрлэдэг, шатахуун боловсруулдаггүй, үнэ барьж чадахгүй гээд чуулганы хуралд гишүүдийг загнаад суулгүй  бодлогоо боловсруулж,  он гарсаар үргэлжилсэн уналт үзүүлж байгаа төгрөгийн ханшийг тогтворжуулахад анхаар. Ам.доллар орж ирэх амсараа нээ,  хөрөнгийн урсгалаа сайжруул, одоо амаар биш ажлаараа уралд, Ардын засгийн сайдууд минь.  Цаана чинь, өвөл хэдийнэ ирсэн. Монголчууд өнөтэй өвөлжиж эсэх нь цаг агаараас гадна Засгийн газрын хэрэгжүүлэх бодлогоос хамаарна.

О.БАТГЭРЭЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж