Азовын тэнгист энэ сарын 25-нд болсон үйл явдлаас болж Крымийн хойгийн асуудлаар угаас таагүй байсан Украин болон Оросын харилцаа улам муудаад байгаа билээ. Энэ хэрэг явдлаас болж Украин улсад ОХУ-ын иргэд бүлэглэл үүсгэн ямар нэгэн гэмт халдлага үйлдэж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа учир Украйн улсын ерөнхийлөгч Петр Порошенко ийм шийдвэр гаргажээ.
Украин улсын хилээр ОХУ-ын 16-60 насны эрчүүдийг нэвтрүүлэхийг хориглох тухай шийдвэрийг Петр Порошенко өчигдөр /2018.11.30/ улсын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, хил хамгаалах газрын дарга нартай уулзах үеэрээ танилцуулсан байна. Энэ хориг ОХУ-тай хиллэдэг Украины 10 бүс нутагт арванхоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд дээр дурдсан насны Орос эрчүүдийг хүмүүнлэгийн юм уу оршуулгын журмаар л нэвтрэхийг зөвшөөрч байгаа юм байна. Харин Крымийн хойгт байгаа гадаадын иргэд ямар ч саадгүйгээр тус нутаг дэвсгэрийг орхин явах боломжтой аж. Үүний эсрэг ОХУ ямар нэгэн хариу арга хэмжээ авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ