Зураг шигээ байдаггүй алдартай газрууд

Хуучирсан мэдээ: 2018.12.01-нд нийтлэгдсэн

Зураг шигээ байдаггүй алдартай газрууд

Зураг шигээ байдаггүй алдартай газрууд

Ихэнх зурагт хуудас танилцуулгад дэлхийн алдартай, жуулчдын ихээр цуглардаг газруудыг диваажин мэтээр харуулсан сайхан зургуудыг нь тавьсан байдаг. Хүн бүр л тэдгээр газрыг зураг дээр байгаагаар нь төсөөлж маш өндөр сэтгэгдэлтэй очдог. Гэтэл таны очихыг хүссэн газрууд яг бодит байдал дээрээ зураг шигээ байж чадах болов уу? Хэтэрхий сайхан төсөөллөөсөө болоод сайхан аяллаа нураахгүйн тулд та дэлхийн хамгийн алдартай, хамгийн их жуулчдын очиж сонирхдог, хүн бүрийн үзэхийг хүсдэг газрууд бодит байдал дээрээ ямар байдгийг харах нь зүйтэй.

МАЛЬДИВ, ТИЛАФҮШИ АРАЛ

Мальдив, Тилафүши арал нэгэн цагт жуулчдын хамгийн ихээр очиж амардаг газар байжээ. Тилафүши арал гэхээр хүн бүрийн толгойд эхний зураг дээрх шиг зөөлөн шаргал элс, хязгааргүй цэлийх цэнхэр далай, нарны туяа, цэлмэг тэнгэр, дал модод төсөөлөгддөг. Гэтэл одоо бодит байдал дээрээ энэхүү хиймэл арал нь хогийн цэг болон хувирсан гэхэд болно. Байгаль хамгаалагчдын хэлж байгаагаар энэ арал дээр өдөрт л гэхэд 330 тонн хог хаягдал хаягддаг байна. 2011 онд Мальдивын Засгийн газраас Тилафүши арал дээр хог хаяхыг хоригдож байсан ч одоогоор 1000 гаруй хүн амьдардаг арлын хогийг цэвэрлэж чадахгүй байгаа гэнэ.

РОМ, ИСПАНИ ШАТ

Ромд очсон хүмүүсийн хамгийн түрүүнд очиж үзэхийг зорьдог газруудын нэг бол Испани шат. Тэнд очоод та хайрттайгаа хөтлөлцөөд гүйж буй зургаа авхуулна гэж төсөөлж байсан уу. Харин бодит байдал дээр танд түр суух газар олдвол өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй.

ЕГИПЕТИЙН ПИРАМИДУУД

Египетийн пирамид гэдэг үгийг сонсмогц танд асар уудам элсэн цөл дунд торойх гурван пирамид, тэмээ, дээрээс төөнөх хурц нар төсөөлөгддөг байх л даа. Пирамидууд хоттой маш ойрхон, бараг хоттой залгаа оршдог гэвэл та итгэх үү. Үнэн дээ Египетийн пирамид нь Каир хотын захад байдаг бөгөөд тэнд сая сая гудамжны худалдаачид, халаасны хулгайчид, бум бужигнаж, түм түжигнэсэн хотын амьдрал пирамидаас илүү таныг гайхшируулах болно гэдэгт итгэлтэй байна.

БРАЗИЛ, ХРИСТИЙН ХӨШӨӨ

Рио Де Жанейро хотыг дээрээс тольдон сүндэрлэсэн Христийн хөшөө нь Америкийн Эрх чөлөөний хөшөөний сууринаас өндөргүй гэвэл та итгэх үү. Эрх чөлөөний хөшөөний суурины өндөр 153 тохой, харин Христийн хөшөөний нийт өндөр 124 тохой. Эрх чөлөөний хөшөөний нийт өндөр 305 тохой байдаг гэнэ шүү.

ЭНЭТХЭГ, ТАЖ МАХАЛ

Интернетээс Таж Махал гэж хайвал цэлмэг тэнгэрийн доор ногоон моддоор хүрээлэгдсэн гайхалтай үзэсгэлэнтэй ордны зураг гарч ирэх болно. Харамсалтай нь одоо энэ газар тийм ч сайхан байхаа больжээ. Хажууханд нь их хэмжээний хогийн цэг бий болж, намаг шалбааг утаа униар дундаас арайхийн харагдах болж. Цагтаа жуулчдын хамгийн ихээр цуглардаг газар байсан хайр дурлалын билэг тэмдэг Таж Махал одоо золбин нохой, шумуул, могой, сэг зэм дээр эргэлдсэн махчин шувуудаар хүрээлэгдсэн эвгүй үнэртэй газар болон хувирчээ.  

БРАЗИЛ, КОПАКАБАНА ЭРЭГ

Далайн эрэг дээр очоод далайн давалгааны чимээг сонсонгоо наранд биеэ шараад юу ч бодолгүй хэвтэхийг хүн бүр хүсдэг. Бразил улс Копакабанагийн наран шарлагийн газраараа алдартай. Бразил очсон хэнбугай ч энэ газраар заавал дайрдаг байна. Гэхдээ энэ эрэг таны төсөөлсөн шиг байхгүй л болов уу. Өдөртөө 300 мянган хүн очдог энэ далайн эрэг дээр танд тааваараа биеэ шараад хэвтэх зай тийм ч амар олдохгүй л байх даа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
8
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж