1911.12.01 Монгол Улс Манжийн дарлалаас чөлөөлөгдөв. /1691-/ 220 жил Монголд ноёрхсон Манжийн дарлал эцэс болов. Халхын дөрвөн аймгийн хан, ван, бээс, гүн, засаг, хамба, Шанзодва, да лам нараас Монгол Улс Манжаас тусгаарласан тухай ухуулах бичгийг гаргаж, аймаг хошуудад тараав. Их Хүрээнд “Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрыг” байгуулж, улсын хэрэг шийтгэх болсныг зарлан мэдэгдэв. Уг газрыг Түшээт хан аймгийн чуулган дарга Түшээ гүн Чагдаржав, мөн аймгийн жанжин чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, жун ван Гомбосүрэн, жанжин хэбэй бэйс Гомбосүрэн, ван Цэрэнсодном, гүн Намсрай нарын бүрэлдэхүүнтэй байгуулав.
1921.12-р сар Ховдын хязгаарыг Цагаантнаас чөлөөлөв.
- Харилцан туслалцах хоршоог байгуулжээ.
- Дотоод явдлын яамны дэргэд Ардыг Гэгээрүүлэх хэлтсийг байгуулжээ.
1922.12-р сар Багш нарыг бэлтгэх түр сургууль нээгджээ. “Монгол Ардын Нам”, “Манай зам” сэтгүүлүүдийн анхны дугаар хэвлэгдэн гарав.
- Тувагийн Ардын хувьсгалт нам байгуулагдав.
- Алтайн Ойрадын Автономит муж байгуулагдав.
- Монголч эрдэмтэн Г.Рамстедт “Уйгар улсын хураангуй түүр” хорголжин барын номоо Нийслэл хүрээнд хэвлүүлжээ.
- Тогтох сайд нас баржээ /1863-/
1926.12-р сар Аймгуудад орон нутгийн түр цэрэг байгуулжээ.
- Дэлгэр их уулсын аймгийг татан буулгажээ.
- Аймгийн яамдын дэргэд ДХ анги, цагдан сэргийлэхийн салааг байгуулжээ.
- Аж үйлдвэрийн яам, харилцан туслалцах хоршоо, Монголын Худалдаа аж үйлдвэрийн банк гурваас 100 мянган төгрөгийн санхүүжилттэйгээр “Улсын барилгын хоршоог” байгуулжээ. Энэ нь Монголын барилгын байгууллагын үүсэл болсон юм.
- Малын бага эмч, сувилагч нарыг бэлтгэх сургууль нээгдэв.
- Баянтүмэний хүрээнд Лам нарын үймээн дэгдэв.
- Малын халдварт өвчин гарч, зарим газар үхэр сүргийн дийлэнх хэсэг нь уг өвчнөөр үхэв.
- Тахь, хуланг дархан цаазтай болгов.
- “Эх нялхсын сувилах газар” нэртэйгээр анхны ясли 20 ортойгоор байгуулагдав.
- Туульч Мандиханы Парчин нас баржээ /1855-/
- XV жаран дуусав.
1927.12-р сар Албан хаагчдын захиргааны хариуцлагын тухай хууль болох “Албан хаагчдыг захирах, тушаах хувиар шийтгэж байх дүрэм” батлагджээ.
- Ховдын жанжин сайдын яамыг өөрчилж, Жанжны яам болгожээ.
- Хошуудад багийг татан буулгаж, аравтыг “хорин” болгон өөрчлөв.
- Оросын Монголч эрдэмтэн А.Симуков Ноён ууланд Хүннүгийн булш малтаж, гал гаргах мод, ширмэл эсгий, ургамлын дүрс хөөлгөж гаргасан алтан эдлэл, шармал алтан морины дүрс зэргийг илрүүлж олжээ.
- Ардын Хатанбаатар Магсаржав нас баржээ /1878-/
- Магсар хурц “Монголын шинэ түүх” зохиолоо зохиожээ.
- Тоосгон завод, модны заводууд ашиглалтад оржээ.
- “Хоршооны дүрэм”-ийг баталжээ.
1929.12-р сар Монгол-Зөвлөлтийн тээврийн хувь нийлүүлсэн “Монгол-Транс” гэдээг байгууллагыг байгуулав.
1930.12-р сар Санхүүгийн сургууль байгуулагджээ.
- Судар бичгийн хүрээлэнг өргөтгөж, Шинжлэх ухааны хүрээлэн болгов
- Ардын гэгээрүүлэх яамны дэргэд “Биеийн тамирын зөвлөл” байгуулагдав.
- Улаанбаатар хотод анхны хүүхдийн цэцэрлэг байгуулагдав.
- Улаанбаатар хотын төв талбайг “Сүхбаатарын талбай” гэж нэрлэх болов.
- VII Зая бандид Жамбацэрэнгийн хэргийг цэргийн шүүхээр таслан цаазаар хороох шийдвэр гаргав. Тэрээр “Банчин богдтой холбоо тогтоон, ард түмэнд хувьсгалын эсрэг ухуулга хийсэн” гэсэн улс төрийн хилс хэрэгт шийтгүүлжээ.
- Гар үйлдвэрийн хоршоолол байгуулагдав. Тус хоршоололд 14 артель, нийт 700 орчим ажилчин, ажилтан ба гишүүдтэй байв.
- “Малчин зарц нар ба ой модны ажилчдын үйлдвэрчний эвлэлийг” байгуулж, биеийн хүчин үнэлэх ажлын хуулийг батлан гаргав.
- “Ажлын гэрээтэй болгох” компанит ажлыг зохион байгуулж, хөдөөгийн малчин зарц нарыг хөлслөгч этгээдэд мөлжигдөхгүй байх талаар янз бүрийн арга хэмжээнүүдийг авч эхлэв.
- Улаанбаатар хотын төв цахилгаан станц, Хатгалд ноос угаах фабрик зэргийг ЗХУ-ын тусламжаар барьж эхлэв.
- Латин үсгийг сурах компанит ажлыг явуулж, латин үсгийн дугуйлангуудыг нээн, ном сониныг латин үсгээр хэвлэн гаргах болов.
- Ижил мөрний эрэг хавиас Монголын эртний уран зохиолын дурсгал болох “Алтан Ордны үйсэн дээрх бичиг” олджээ. Уг бичгийг тэндхийн тариачид газар ухаж байгаад олсон бөгөөд уранхай тамтаг болсон 25 хуудас бүхий уг зохиолд монгол, уйгур хэлээр бичсэн нэлээд хэдэн мөр шүлэг бий. Бас дөрвөлжин үсгээр тэмдэглэсэн ганц нэр үг буй тул үүнийг эрдэмтэд 1269 оноос хойш зохиогдсон гэж үзэж байна. Одоо энэ бичиг Санкт-Петербургийн Эрмитажид бий.
- ШУА-ын дарга асан Сангажадын Жамъян нас барав /1864-/
- Буриад эрдэмтэн Цыбыков Гомбожав нас барав /1873-/
1932.12-р сар Аймгийн захиргааг “Аймгийн яам” гэж нэрлэх болов.
- Цэргийн яамыг сэргээн байгуулав.
- “Хорин” буюу тасгийг “баг” болгон өөрчлөв
- Ч.Дэмчигдорж /Дандаа/ нас баржээ /1865-/
- Шүлэгч Гамала нас баржээ /1873-/
1940.12-р сар Сайд нарын зөвлөлөөс МУИС-ийг байгуулах тухай тогтоол гаргав.
- Улаанбаатар хотоос зарим аймагт онгоцны нислэг хийж эхлэв.
- Улсын хилийг хамгаалж байсан 25 дайчин “Зээгийн усанд” дайсанд бүслэгдэн, хүч тэнцвэргүй байлдаанд 24 дайчин алагджээ.
- Баян-Өлгийн Хужирт, Ховдын Булган, үенчийн нутгаар Хасагийн дээрэмчдийн довтолгоо ихсэж, дээрэм тонуул ширүүсэв.
- Оросын эрдэмтэн С.Козин “Монголын нууц товчооны” бүрэн эхийг Оросоор орчуулж, эх “галиг” латинчлал, шинжлэл судлалын хамт хэвлүүлэв.
- “Жангар” туулийн 500 жилийн ойг Зөвлөлт Халимаг улсад тэмдэглэв. Энэ ойг тохиолдуулан энэ туулийн тухай олон чухал нийтлэл тавигдаж, сонин сэтгүүлүүдэд чухал материалууд нийтлэгдэв.
- Д.Лосол, Ц.Жамсран нар ЗХУ-д улс төрийн хилс хэрэгт цаазлагдав.
1943.12-р сар МАХН-ын төв хорооны бүгд хурал хуралдав. Монголын ард түмнээс Улаан Армид бэлэглэх бэлгийг хүргэхээр Ерөнхий сайдын орлогч Б.Ламжав тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д явав. Тэд “Монгол-Ард” нисэх онгоцны эскадрилыг ЗХУ-д хүлээлгэн өгөв.
- Гоминданы зэвсэгт бүлэглэлүүд, нисэх онгоцны дэмжлэгтэйгээр БНМАУ-ын хилд хэд хэдэн удаа довтлов. Гоминданы зэвсэгт бүлэглэлүүд улсын баруун хилд довтолж, баруун хилийн байдал түгшүүртэй болсон тул, баруун хилийн асуудлыг зохицуулах бүлэглэлийг Хязгаарын ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Доржоор /хожим армийн генерал/ удирдуулан зохион байгуулав.
- Коминтернийг татан буулгав.
- Жавхлант шарга аймгийг Д.Сүхбаатарын мэндэлсний 50 жилийг ойг тохиолдуулан түүний нэрээр нэрлэв
- ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн шийдвэрээр ЗСБНАвтономит Халимаг улсыг устгаж, Холбоот Орос улсын бүрэлдэхүүнд Астрахань мужийг байгуулах тухай зарлиг гаргав. Уг зарлигт “Олон Халимаг хүн эх орноосоо урваж, немцүүдийн гар хөл болж, Улаан Армийн эсрэг тэмцэж байгаа зэвсэгт бүлэглэлүүд байгуулж, Зөвлөлт засгийн эсрэг явуулга явуулж, хамтрал, коммунуудыг тонон дээрэмдэж байгаа тул” гэж заажээ.
- Улсын хөгжимт драмын театр байгуулагдав. /Хожим 1981 онд Дуурь бүжгийн улсын академи театр/ 1990 оноос Сонгодог Урлагийн Академик театр болсон
1945.12-р сар Улаанбаатар хотоос БНМАУ-ын прокурорын дүрмийг шинэчлэн батлав.
- БНМАУ-ын төрийн шагнал /соёрхол/ бий болов. 1962 он хүртэл Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал нэртэй байгаад, 1962-1992 он хүртэл төрийн шагнал, түүнээс хойш төрийн соёрхол гэгдэх болсон. Уг шагналаар урлаг, соёл, эрдмийн ба олон нийтийн онцгой ажилд амжилт гаргасан хүнийг шагнадаг.
- Сүхбаатарын одонг бий болгож, Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ю.Цэдэнбал, С.Янжмаа нарыг шагнав.
- Дүрслэх урлагийн дунд сургууль байгуулагдаж, зураг, баримал гэсэн хоёр анги 19 сурагчтай хичээлээ эхлэв.
- БНМАУ-ын Залуучуудын байгууллага Дэлхийн Залуучуудын холбоонд элсэв.
- БНМАУ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд гишүүнээр элсэв.
- Халимаг Цагаачдын “Баруун Европын төлөөлөгчдийн байгууллага” гэгч байгуулагдаж, үндэстнээ тусгаар автономит эрхийг нь сэргээхийн төлөө тэмцэв.
- Зохиолч, эрдэмтэн Б.Ренчингийн зохиолоор түүхий сэдэвтэй “Цогт тайж” хэмээх хоёр ангит уран сайхны киног Монгол-Зөвлөлтийн уран бүтээлчид хамтран бүтээв. Уг кино зохиолоор нь Б.Ренчинд 1946 онд төрийн соёрхол олгожээ.
- Шинжаан мужийн бүрэлдэхүүнд олон үндэстний Зүүн Туркестан улсыг байгуулж, Засгийн тэргүүнээр нь Алийхан Төрөөг сонгожээ.
- Дэлхийн II дайнд Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан Армид зургаан удаагийн 10 цуваа вагон бэлэглэл, “Хувьсгалт Монгол Улс” танкны бригад, “Монгол Ард” нисэх эскадрилийг бэлэглэсэн байна.
1952.12-р сар Австрийн Вена хотод хуралдсан Энх тайвныг хамгаалах улс түмний их хуралд Монголын төлөөлөгчид оролцов.
- БНМАУ-ын Иргэний байцаан шийтгэх хууль батлагдав.
- БНМАУ-ын Олон улсын радио телевизийн байгууллагад гишүүнээр элсэв.
- Монголын циркчид ЗХУ-д айлчлав.
1957.12-р сар Бирмийн холбооны улсын Ерөнхий сайдын орлогч Эрхэмсэг ноён У Чжо Нейн тэргүүтэй төлөөлөгчид БНМАУ-д айлчлав.
- БНМАУ- ЗСБНХУ-ын хооронд худалдааны гэрээ байгуулагдав.
- БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цолоор анх удаа Налайхын уурхайчин Д.Даваажавыг шагнав.
- “Алдарт Эх” I, II зэргийн одонг батлан гаргав. Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд уг одонг гардуулна. Наймаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд I зэргийн одонг олгодог.
- БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар “Батхаан”, “Нагалхан” уулсыг дархан цаазтай болгов
- Монголын Хөгжмийн зохиолчдын холбоо байгуулагдав.
- ШУХ-ийн дэргэд Одон орныг судлах оргил байгуулагдав.
- “Эртний Монголын үндэстний их шар тууж оршвой” зохиолыг Оросын монголч, эрдэмтэн Н.П.Шастина Москва хотноо орос орчуулгын хамт, зүүлт тайлбар хийн хэвлүүлжээ. /Шара Туджи Монгольская летопись XVII века/
- Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоог” кирилл үсэгт буулган Улаанбаатар хотноо хэвлүүлжээ.
- “Лу. Алтан товч”-ийг кирилл үсгээр буулган /Ц.Шагдар/ Улаанбаатар хотноо хэвлүүлжээ
- Түүхч, манжич Лхамсүрэнгийн Дэндэв нас барав /1895-/
1958.12-р сар БНМАУ, БНПАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах гэрээ байгуулав.
- Улаанбаатар хотод сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулагдав
- Улаанбаатар хотод савангийн үйлдвэр байгуулагдав.
- Улсын яруу тунгалаг найрал хөгжим байгуулагдав. Хожим нь симфони найрал хөгжим болсон
- ХАА-н дээд сургууль байгуулагдав.
- БНМАУ-ын Зохиолчдын холбоо Ази Африкийн зохиолчдын холбоонд гишүүнээр элсэв.
- Спортын төв ордон баригдав.
- ЗСНХАБуриад Монгол Улсын нэрийг өөрчилж, Монгол гэдэг нэрийг хасах тухай ДЗ-ийн шийдвэр гаргав. ЗСБНАвтономит Буриад улс болов.
- Халимагийн Автономит Мужийг ЗСБНАвтономит Халимаг улс болгон өөрчлөв.
- Цахар гэвч Лувсанчүлтэмийн зохиосон “Субашидын тайлбар Чандманийн түлхүүр” зохиол Улаанбаатар хотноо кирилл үсгээр хэвлэгджээ.
1960.12-р сар Камбож улсын төрийн тэргүүн, эрхэмсэг дээд хунтайж Нородам Сианук БНМАУ-д албан ёсны найрсаг айлчлал хийв.
- БНМАУ, БНКУ-ын Засгийн газар хооронд соёлын хэлэлцээр байгуулагдав.
- БНХАУ-аас Монголын хилд айл өрх нүүлгэн оруулах явдал ихсэв
- Гандантэгчилин хийдийн хамбаар номч мэргэн гавж С.Гомбожав сонгогдов /1980-/. Уг хийд нь хурал номын зэрэгцээ “Ази тивийн бурхны шашинт орнуудын дунд энх тайвныг хөгжүүлэх үйлс”-д оролцох болов. Азийн Буддистуудын энх тайвны бага хурлыг байгуулж, даргаар нь гавж С.Гомбожав ажиллаж байв.
- Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг байгуулагдав. Уг байгууллагаас эрхлэн “Шинжлэх ухаан – Амьдрал” сэтгүүлийг хоёр сард нэг удаа гаргаж эхлэв.
- БНМАУ-ын спортын гавьяат мастер цолыг бий болгож, дархан аварга Б.Түвдэндоржид анх удаа олгожээ.
1964.12-р сар МАХН-ын төв хорооны зургаадугаар бүгд хурлаас “Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын намын эсрэг бүлэглэсэн явуулгын тухай” тогтоол гарав. “МАХН-ын төв хорооны гишүүн, САА-г удирдах газрын дарга Ц.Лоохууз, Статистикийн төв газрын дарга Б.Сурмаажав нарын МАХН-ын эсрэг явуулга хийж, намын нэгдлийг бутаргахыг оролдон, намын жанжин шугамыг эсэргүүцсэн” тул эдгээр хүмүүс ба холбогдох зарим хүнийг намаас хөөж, нутаг заан суулгах тухай тогтоожээ. Энэхүү ор үндэсгүй гүтгэлгийг Ю.Цэдэнбал тэргүүтэй түүнийг “тойрон хүрээлэгчид” зохиож, үүний уршгаар олон хүнийг “шинэ маягийн хэлмэгдүүлэлтэд” хэлмэгдүүлжээ.
- БНМАУ- Олон улсын Цахилгаан холбооны байгууллагад элсэв
- Номтын Ренчиний /Эрдэнэсийн эрхи/ зохиолыг Улаанбаатар хотод “Рашааны дуслын тайлбар /Монгол-Төвд тайлбар нэртэйгээр уйгаржин монгол үсгээр хэвлэжээ.
1968.12-р сар Монголын урчуудын III их хурал хуралдав. БНМАУ-Олон улсын хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элсэв.
- БНМАУ-ын гавьяат усжуулагч цолыг Ж.Цэрэнжавт анх олгожээ.
- Доктор Б.Ренчин “Монгол нутаг дахь хадны бичиг” номоо бичиж, Улаанбаатар хотод хэвлүүлжээ
- Монголд их зуд болов.
1972.12-р сар “Монголын хүүхдийн төлөө фонд”байгуулах тогтоол гарав.
- Баян-Өлгий, Дорнод аймагт хилийн комендатурыг байгуулав.
1973.12-р сар БНМАУ-Кипр улстай дипломат харилцаа тогтоожээ.
- БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Энэтхэг улсад айлчлав. Уг айлчлалын үеэр хоёр орны харилцааны тухай хамтарсан тунхаглалд Дели хотноо гарын үсэг зурав.
- Жалханз хутагт Билэгдэмбэрэл нас барав /1923-/
1975.12-р сар Монголын байгаль орчныг хамгаалах холбоо байгуулагдав.
- Монголын урлагийн ажилтны холбоо байгуулагдав.
- БНМАУ-ын ардын болон гавьяат цолтны одон медаль бий болов.
- Говийн их дархан газрыг бий болгов. 4.8 сая га талбайг эзэлсэн энэ нутаг хэмжээгээрээ Гренландын үндэстний парк, Африкийн Калахарын даран газрын дараа гуравт ордог говь цөлийн онцгой сонин байгалийн унаган төрхийг хадгалсан газар юм.
1977.12-р сар Алтайн хилийн отрядыг байгуулав.
- БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид БНАГУ-д айлчлав.
- Их эрдэмтэн Б.Ренчин нас барав /1905-/
1979.12-р сар БНМАУ-БНСВУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
- БНМАУ- БНЛАУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
- Ю.Цэдэнбалд БНМАУ-ын маршал цол олгов.
- БНМАУ Дэлхийн оюуны өмчийн байгууллагад гишүүнээр элсэв.
- БНМАУ-ын “Ардын уран зохиолч” цолыг бий болгожээ. 1985 онд анх Ц.Дамдинсүрэнд уг цолыг олгожээ.
- XIV Далай лам Монголд айлчлав. Орос хэлний дээд сургууль байгуулагджээ.
1989.12-р сар Монголд Ардчилсан Хөдөлгөөн үүсэв.
- XIV Далай ламыг дэлхийн улс түмнүүдийн хооронд энх тайвныг бэхжүүлэхийн төлөө олон улсын Нобелийн шагналаар шагнав.
- X Банчин богд Эрдэнэ Чойжижалцан нас барав /1938-/
- XI Банчин богд Эрдэнэ Самбуу төржээ. Түүний төрсөнтэй холбогдуулан XIV Далай лам мэдэгдэл хийж, түүнийг Банчин богдын хойд дүр мөн гэж батлав.
2015.12.01 ЮНЕСКО-ийн ерөнхий захирал И.Бокова Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг Монгол Улсад гардуулав.
Холбоотой мэдээ