“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх” дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх” дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх” дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх” дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр болж, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг түр хамаарагч Жийн-Паскал Нгану, Дэлхийн банкны ахлах эдийн засагч  “Ухаалаг засаг” төслийн багийн ахлагч Петер Силарсзки, Дэлхийн банкны Хөтөлбөрийн ахлах ажилтан Андреа Рүйз-Эспарза, төслийн зохицуулагч Ч.Нургул,  болон УБЕГ-ын дарга Б.Баасандорж албаны бусад хүмүүс оролцлоо.

Арга хэмжээг нээж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга үг хэлэв. Тэрээр “Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Ухаалаг засаг” төслийг 2015 оноос тус газарт хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд цахимжаагүй үлдсэн 11 аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цаасан нотлох эх баримтыг бүрэн цахимжуулснаар Монгол Улсын хэмжээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл бүрэн цахимжиж, бүртгэлийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүрэх томоохон алхам бий болсонд баяртай байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ төсөл хэрэгжсэнээс хойших ажлын үр дүнгээ та бүхэнтэй хуваалцах, дүгнэх зорилготой зохион байгуулж буй арга хэмжээ бөгөөд төслийн хаалт биш бүртгэлийн үйлчилгээг хөгжүүлэх хамтын ажиллагааны эхлэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд, цаашид манай байгууллага “Ухаалаг засаг” төсөл болон Дэлхийн банктай улсын бүртгэлийн үйлчилгээг сайжруулах, хөгжүүлэх, бүртгэлийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Төслийн үр дүнгийн талаар Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг түр хамаарагч Жийн-Паскал Нгану үг хэлсэн бөгөөд тэрээр “Энэ төслийн үр ашиг нь засаглалыг сайжруулахаас гадна бизнесийнхэнд өгөөжөө өгнө гэж харж байгаа. Бизнесийн орчныг илүү сайжруулна. Дэлхийн банкны Монгол Улсад баримталж буй стратеги хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих. Энэ бодлогод нийцэж байгаа төсөл юм. Эд хөрөнгийн албан ёсны бүртгэл бий болж, давхардал арилна, иргэд шинээр эд хөрөнгө бүртгүүлэх, шилжүүлэх ажил хялбар болно. Зээл авахад ч гэсэн лавлагаа хялбар, шуурхай авах боломж бүрдэж байгаа нь санхүүгийн хувьд ч үр ашигтай гэж харж байгаа.  Хоёр жилийн өмнө Дэлхийн банкнаас Дижитал үр өгөөж гэсэн тайлан гаргасан. Дижитал хувьслыг бүх иргэнд тэгш, хүртээмжтэй хүргэх нь ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг арилгахад үр өгөөжтэй учраас энэ төсөл ч мөн үр дүнгээ өгөн гэж найдаж байна” гэдгийг онцлон дурдлаа.

Монгол Улсын Засгийн газраас Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хэрэгжүүлсэн Хөрөнгийн эрхийн төслөөр 2008-2013 онд нийслэл болон 8 аймгийн эд хөрөнгийн цаасан архивыг бүрэн цахимжуулж хүлээлгэн өгч байсан бөгөөд энэхүү ажлын үргэлжлэл болгон “Ухаалаг засаг” төслийн хүрээнд үлдсэн 11 аймгийг бүрэн цахимжуулан, цахим санг хүлээлгэн өглөө.

Төслийн үр дүнд Монгол Улсын хэмжээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл бүрэн цахим системд бүрэн нэвтэрч, улсын бүртгэлийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүрэх томоохон нөхцөл бүрдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж