Европын холбооны гишүүн улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Европын холбооны гишүүн улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Европын холбооны гишүүн улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Европын Холбоо болон Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улс өөрийн гуравдагч хөршийн нэг Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаа хамтын ажиллагаандаа ач холбогдол өгдөг болохыг онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр тэрбээр Монгол Улсын гадаад бодлого, цаашдын зорилтын талаар танилцуулан нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, Монгол Улс, Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар Элчин сайд нартай санал солилцов.

Энэ удаагийн уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеа тэргүүтэй 28 гишүүн орны Элчин сайд, төлөөлөгчид оролцов. Элчин сайд нарын зүгээс Монгол Улсын гадаад бодлого, эдийн засаг, улс төрийн байдлын талаар сонирхож асуулт асуун хариулт авав.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж