Бразилын Рио Де Жанейр хотод таеквондогийн армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. XXIV удаагийн тэмцээнд 41 орны тамирчид оролцож байгаагаас өчигдөр /2018.11.29/ Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд М.Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Камерун, Шир-Ланкын тамирчдыг хожиж, хагас шигшээд БНХАУ-ын Лианг Юшуайд ялагдсан.
М.Түмэнбаяр дагах тулаанд Кувейтын тамирчинг хожин хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр таеквондогийн Армийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин болж байна.
Армийн ДАШТ-д Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн таван тамирчин дасгалжуулагч Н.Эрдэнэбатын удирдлага дор оролцож байна. Тэмцээн ирэх ням гаригт өндөрлөнө.
Холбоотой мэдээ