БНСУ-ын нийслэл Сөүл хотоос Засгийн газрын төлөөлөгчид болон төмөр замын мэргэжилтнүүдийг тээвэрлэсэн Өмнөд Солонгосын галт тэрэг Хойд Солонгосын зэвсэггүй бүсээр нэвтрэн орлоо.
Хоёр Солонгос улс төмөр замаараа холбогдож, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхээр тохиролцсоны хүрээнд Хятадтай хил залгаа орших Синыжу хот хүртэлх 1200 километр төмөр замын нөхцөл байдлыг шалгахаар явж байгаа нь энэ юм. Тэд 18 хоногийн хугацаатай Хойд Солонгост иржээ.
"Хоёр Солонгосын хил дамнасан төмөр замын сүлжээг нэгтгэх төсөл нь Солонгосын хойг дахь хагарлыг даван туулахад томоохон түлхэц болно” хэмээн Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гюн хэлсэн байна.
Хамгийн сүүлд 2007 оны арванхоёрдугаар сард Өмнөд болон Хойд Солонгос улсын хооронд галт тэрэг явж байжээ.
эх сурвалж: Koreatimes
Холбоотой мэдээ