21 барилгын фасадыг гэрэлтүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

21 барилгын фасадыг гэрэлтүүллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Гэрэлтэй хот" аяныг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулж, хотын томоохон 21 барилга байгууламжийн фасадыг гэрэлтүүлж, гэр хороолол болон орон сууцны хороолол дунд эзэнгүй орхигдсон, асахгүй байгаа 2622 гэрэлтүүлэг, 70 гаруй цахилгаан шугамыг засварлаад байна. Мөн 460 орчим гэрэлтүүлэг засвар шинэчлэлтээр 970 орчим гэрэлтүүлгүүдийг бүрэн засварлах ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Дээрх ажлуудыг Монголын гэрэлтүүлгийн холбооны дэргэдэх байгууллагууд болон хотын гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг мэргэжлийн байгууллагуудаар хуулийн хүрээнд гүйцэтгүүлж байгаа аж. Эдгээр байгууллагууд нь цаашид өөрсдийн хөрөнгөөр гурван жилийн турш засвар үйлчилгээгээ тогтмол хариуцан ажиллахаар гэрээлжээ.

Гэрэлтүүлэг хийсэн барилга, байгууламжууд

Барилга байгууламжийн нэр
1Драмын театр /Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо//
2Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо
3Монгол Улсын Боловсролын Их сургууль /Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо/
4Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байр /Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо/
5Спортын төв ордон  /СБД 8 дугаар хороо/
6Хүүхдийн урлан бүтээх төв  /СБД 6 дугаар хороо/
7Гандантэгчилэн хийд /Жанрайсаг / БГД 16 дугаар хороо/
8Хөрөнгийн бирж  /ЧД 1 дүгээр хороо/
93 дугаар эмнэлэг/ БГД 5 дугаар хороо /
101 дүгээр эмнэлэг/ СБД 1 дүгээр хороо/
11МУИС-ийн эдийн засгийн сургууль  /СБД 8 дугаар хороо/
12Соёмботой хөшөө   /ХУД 15 дугаар хороо/
13Мэлхий хөшөө  /СБД 8 дугаар хороо/
14Д. Нацагдоржийн хөшөө /СБД 8 дугаар хороо/
15Ж. Батмөнхийн хөшөө /СБД 8 дугаар хороо/
16М. Гандигийн хөшөө  /ХУД 15 дугаар хороо/
17Ж. Самбуугийн хөшөө /ЧД 4 дүгээр хороо/
18Эвтэй 4 амьтны хөшөө /БЗД 1 дүгээр хороо/
19Жанжин Лхагвасүрэнгийн хөшөө  /СБД 7 дугаар хороо/
20Марко Пологийн хөшөөи /СБД 8 дугаар хороо/
21Спортын төв ордон  /СБД 8 дугаар хороо/

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар захын гэр хорооллууд болон орон сууцны хорооллуудыг гэрэлтүүлгийг засварлах ажил давхар эхлүүлсэн. Энэ онд шинээр 467 гэрэлтүүлгийг хийж, 944 гэрэлтүүлгийг засварлаж 14200м.кв кабель шугам шинэчилж нийт 108 байршилд 1411 гэрэлтүүлгийн асалтын бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаад байна гэж УБЗАА-наас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж