Леброн Жэймс өөрийнхөө тухай кино хийхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Леброн Жэймс өөрийнхөө тухай кино хийхээр болжээ

Леброн Жэймс өөрийнхөө тухай кино хийхээр болжээ

NBA-ийн бүх цаг үеийн шилдэг тоглогч Леброн жэймс өөрийнхөө тухай киног өөрөө найруулахаар болж байгаа гэнэ. Түүнтэй хамт Крис Робинсон хэмээх найруулагч ажиллахаар болжээ. Энэхүү киног Леброн Жэймс болон “Friday Night Lights” номны зохиолч Базз Бисинжер нарын хамтран бичсэн “Shooting star”  хэмээх номноос сэдэвлэн бүтээх юм байна.

Кинонд сагсан бөмбөгийн супер од Леброн Жэймсийн бага нас, их спортод зүтгэсэн 15 жилийн нөр их хөдөлмөр, аваргын төлөөх ширүүн тэмцэл, амжилт ололт гээд бүхэлдээ түүний амьдралыг харуулах ажээ.

Мөн тэрбээр дэлгэцийн урлагийн багагүй туршлагатай нэгэн билээ. өмнө нь “13-ны Баасан гариг” тэргүүтэй хэд хэдэн Холливүүдийн уран бүтээл болон телевизийн шоуг зохион байгуулж байсан юм.

Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж