NBA-ийн бүх цаг үеийн шилдэг тоглогч Леброн жэймс өөрийнхөө тухай киног өөрөө найруулахаар болж байгаа гэнэ. Түүнтэй хамт Крис Робинсон хэмээх найруулагч ажиллахаар болжээ. Энэхүү киног Леброн Жэймс болон “Friday Night Lights” номны зохиолч Базз Бисинжер нарын хамтран бичсэн “Shooting star” хэмээх номноос сэдэвлэн бүтээх юм байна.
Кинонд сагсан бөмбөгийн супер од Леброн Жэймсийн бага нас, их спортод зүтгэсэн 15 жилийн нөр их хөдөлмөр, аваргын төлөөх ширүүн тэмцэл, амжилт ололт гээд бүхэлдээ түүний амьдралыг харуулах ажээ.
Мөн тэрбээр дэлгэцийн урлагийн багагүй туршлагатай нэгэн билээ. өмнө нь “13-ны Баасан гариг” тэргүүтэй хэд хэдэн Холливүүдийн уран бүтээл болон телевизийн шоуг зохион байгуулж байсан юм.
Эх сурвалж: TMZ