Хөнгөн хэлбэрийн ослын үед замын цагдаа дуудах шаардлагагүй | News.MN

Хөнгөн хэлбэрийн ослын үед замын цагдаа дуудах шаардлагагүй

Хөнгөн хэлбэрийн ослын үед замын цагдаа дуудах шаардлагагүй

Хөнгөн хэлбэрийн ослын үед замын цагдаа дуудах шаардлагагүй

Жолоочийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 13.1.2-т жолооч даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах үүрэгтэй гэж заасан боловч нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, даатгалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд хөнгөн хэлбэрийн ослын үед тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй бол жолооч нар харилцан тохиролцож, цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, даатгалын шуурхай албыг дуудаж үзлэг хийлгээд, даатгалын компаниас нөхөн төлбөрөө авах боломжийг бүрдүүллээ.

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн 3.6-д зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “Г”-д заасан цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөж болно гэж заасан. Иймд зам тээврийн хөнгөн хэлбэрийн ослын үед тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй бол жолооч нар харилцан тохиролцож, цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, даатгалын шуурхай албыг дуудаж, даатгалын компаниас нөхөн төлбөрөө авах боломжтой гэсэн үг юм.

Эх сурвалж: СЗХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2018-11-30 213.49.51.251

he he Ter daatgal chini mon ogno doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж