Интерьер дизайны талаар таны мэдвэл зохих зүйлс

Хуучирсан мэдээ: 2018.09.26-нд нийтлэгдсэн

Интерьер дизайны талаар таны мэдвэл зохих зүйлс

Интерьер дизайны талаар таны мэдвэл зохих зүйлс

Хивс, хөшиг, тавилга, гэрэлтүүлэг, зураг, ханын өнгө зэрэг нь цөм интерьерийн бүрэлдэхүүн хэсэг болно. Интерьер чимэглэл гэдэг нь түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхой зорилгоор анхааралтай зохицуулах, санаандаа хүрэхүйцээр нийцүүлэхийн нэр юм. Ихэнх хүмүүс интерьер заслыг зөвхөн өрөө тасалгаа, гэр орныг чимэглэх явдал гэж үздэг. Гэвч мэргэжилтнүүд буюу интерьер дизайнерууд нь сургууль, албан байгууллага, номын сан, зочид буудал, жуулчны бааз, дэлгүүрийн интерьерийг ч төвөвлөн зохион бүтээдэг байна.

Интерьерт зориулсан дизайны төлөвлөлтийн хөгжлийн явцад дизайнерууд хэрэглэгдэх орон зай дахь бүх зүйлийг тодорхойлох ёстой болсон. Дизайнерууд хэн энэ орон зайг хэрэглэх гэж байгаа, ямар сэтгэхүйтэй байх вэ зэргийг эргэцүүлэн бодох хэрэгтэй болдог байна.

Интерьер чимэглэл нь интерьер архитектурын хэлбэр, онцлог шинж болон дотоод орчны стильтэй холбоотой төдийгүй ойр дотно ойлголт юм.

Жишээ нь: цонх, арк, шат, зуух зэрэг нь интерьер архитектурын хэсэг юм.

Хэрэв архитектурын хийцийн зарим онцлог нь дизайны шийдэлд тохиромжгүй байвал дизайнерууд тавилга, өнгө болон бусад аргаар нуун далдлахаар зурж төлөвлөдөг байна. Заримдаа өөр аргаар буюу дизайны шийдэл гаргахдаа архитектурын элементийн онцлогийг дур булаасан, анхаарал татсан байхаар шийдвэрлэдэг байна.

Дизайнерууд өөрсдийн шийдлийг интерьер архитектур аль болох зохицсон байдлаар шийдвэрлэхийг хичээдэг байна.

Үндэсний үйлдвэрлэгч Best Buidan:

Салбар 1: Номин юнайтед 4 давхарт

Салбар 2: Мишээл төв B32 павилон

Салбар 3: Эрдэнэт хот "Дөрвөн -Уул" худалдааны төв

#Хэрэглэгчийн_утас: 7777-6060

#Илүү_ихийг http://bestbuidan.mn/ -ээс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж