Хөвгүүдийг хүчирхийлдэг байсан номлогч 17 жилийн хорих ял авлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Хөвгүүдийг хүчирхийлдэг байсан номлогч 17 жилийн хорих ял авлаа

Хөвгүүдийг хүчирхийлдэг байсан номлогч 17 жилийн хорих ял авлаа

ОХУ-д хөвгүүдийг хүчирхийлдэг байсан Үнэн алдартны сүмийн номлогч Андрей Ткаченкод  17 жилийн чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх шийтгэл оноосон байна. Тэрбээр 2010 оноос Якутын Үнэн алдартны сүмийн номлогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаандаа нийт 90-ээд удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болох нь батлагджээ.

Түүний хохирогчид нь бүгд 14-өөс доош насны хөвгүүд байсан байна. Хүчирхийлэлд өртөж байсан хөвгүүдийн 46 нь л шүүхийн өмнө хүчирхийллийн хохирогч болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэнэ. Мөн гэмт этгээдээр 400 мянган рублийн нөхөн төлбөрийг төлүүлж, хохирогч хүүхдүүдэд сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх зардлыг ч мөн төлүүлэхээр болжээ.

Энэ удаагийн хэрэг шашны санваартнуудтай холбоотой анхны хэрэг биш юм. Өнгөрсөн нэгдүгээр сард өөр нэгэн Үнэн алдартны сүмийн номлогч бага насны охидыг хүчирхийлсэн хэргээр 14 жилийн хорих ял сонсож байсан билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж