Монгол Улсын Тайваниас авах импортын хэмжээ өсч байна | News.MN

Монгол Улсын Тайваниас авах импортын хэмжээ өсч байна

Монгол Улсын Тайваниас авах импортын хэмжээ өсч байна

Монгол Улсын Тайваниас авах импортын хэмжээ өсч байна

2018 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд Монгол Улсын Тайваниас импортоор авсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 8.149.525 ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин өссөн нь Улаанбаатарт Тайванийн Худалдааны төлөөлөгчийн газар ажиллаж эхэлсэн 2002 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа ажээ. Өмнө нь 2014 онд 7.867.039 ам.долларт хүрч байсан хэмээн Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгчийн газраас мэдээлэв.

Монголын Тайваниас импомтлон авдаг гол бараа бүтээгдэхүүн нь электрон бараа, техник тоног төхөөрөмж, эм бэлдмэл, эрүүл мэндийн холбогдолтой бараа бүтээгдэхүүн юм. Энэ гурван төрлийн бүтээгдэхүүн Тайваньтай хийсэн импортын худалдааны нийт дүнгийн 87 хувийг эзэлж байна. Энэ талаарх статистик мэдээ мэдээлэлтэй танилцахыг хүсвэл Тайванийн Гадаад худалдааны нийгэмлэгийн албан ёсны цахим хуудаснаа зочлон,гадаад худалдааны статистик мэдээллийн линк болох https://cus93.trade.gov.tw/FSCE020F/FSCE020F?menuURL=FSCE020F цахим хуудаснаас уншиж танилцах боломжтой.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун хэлсэн  үгэндээ “Тайвань Монгол хоёр орон нь 2002, 2003 онд харилцан төлөөлөгчийн газраа нээж байсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хичээн ажилласаар ирсэн. Манай төлөөлөгчийн газрын зүгээс Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх үүднээс өнгөрсөн оноос "Тайвань-Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг холбох” ажлыг өрнүүлж эхлээд байгаа бөгөөд доорхи арга механизмаар дамжуулан уг ажлыг хэрэгжүүлж байна. Үүнд, нэгдүгээрт, Тайванийн Экспорт импортын банк нь Тайванийн импортыг дэмжих 30 сая ам.долларын дүн бүхий санхүүжилтийн зээлийн шугамын гэрээг Монголын арилжааны зургаан банктай байгуулан, хамтран ажиллаж байгаа бөгөөд уг зээлийн тухай сурталчлах, бизнес эрхлэгчдэд таниулах ажлыг эрчимжүүлж байна. Хоёрдугаарт, Тайванийн Гадаад худалдааны нийгэмлэгийн тусламжтайгаар Монгол, Тайванийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг хооронд нь холбох, гуравдугаарт, интернет сүлжээнд тулгуурласан нэгдсэн цогц бизнесийн үйлчилгээ, үүгээр дамжуулан Монгол Тайванийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд бизнесийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх зэрэг багтана” гэж онцлов.

Төлөөлөгч Хуан Куо Рун цааш хэлсэн үгэндээ “Монгол орон арвин байгалийн нөөц баялагтай бол Тайвань орны хувьд нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулах арвин баялаг туршлагатай. Тайвань Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг холбох ажлын хүрээнд Тайванийн Экспорт импортын банкны Санхүүжилтийн зээлээр дамжуулан, Тайваньд үйлдвэрлэсэн сайн чанарын хүнс боловсруулах техник, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэх ажлыг эрчимжүүлж байна. Үүнээс гадна Монголын хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Тайванийн зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Бид цаашид хоёр талын аж ахуйн нэгжүүдийн харилцаж, хамтран ажиллаж буй салбаруудыг улам бүр өргөжүүлэх, төрөлжүүлэх тал дээр анхаарч ажиллах төдийгүй энэхүү ажлын хүрээнд барилгын материал, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, эмнэлгийн  холбогдолтой бараа бүтээгдэхүүн зэргийг багтаахаар төлөвлөж байна.” хэмээв.

Тэрээр мөн хэлсэн үгэндээ “Тайванийн төлөөлөл, бэлэг тэмдэг болсон амьтан бол “Баавгай” /Bear/, харин “чоно” /Wolf/ бол монголчуудын хувьд ихэд шүтэж дээдэлдэг амьтан билээ. Тайвань, Монголын бизнес эрхлэгчдийг холбож, “B&W” хэмээх хоёр хүчтэнийг нэгтгэж, хамтран бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нэвтэрч чадвал хоёр орны ард иргэд хамтдаа амжилтад хүрэх боломжтой юм” хэмээн онцлов.

Монгол Улс Тайваниас импортоор авсан бараа бүтээгдэхүүний статистик үзүүлэлт  (2002 оноос 2018 оны 9-р сар хүртэлх байдлаар)

Хэмжих нэгжам.доллар

Эх сурвалж: УЛААНБААТАР ДАХЬ ТАЙВАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж