Футзалны тамирчид БНХАУ, Тайваны багуудтай тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Футзалны тамирчид БНХАУ, Тайваны багуудтай тоглоно

Футзалны тамирчид БНХАУ, Тайваны багуудтай тоглоно

Монгол Улсад анх удаа болох Азийн 20 хүртэлх насны футзалын аварга шалгаруулах тэмцээний талаарх мэдээллийг өнөөдөр /2018.11.30/ Хөлбөмбөгийн холбооны байранд хийлээ.

2019 онд Малайзад болох тэмцээнд оролцох эрхийн төлөө Зүүн Азийн бүсээс Монгол, Япон, БНХАУ, Тайвань, Хонгконг, Макао гэсэн зургаан баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монголын баг “В” хэсэгт БНХАУ болон Тайваны багуудтай тоглоно.

Дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир хэлэхдээ энэ удаагийн тэмцээнд өндөр амжилт гаргаж хэсгээсээ шалгарч цааш өрсөлдөхийн төлөө бүхий боломжоо ашиглана гэв. Тэрбээр “Футзалны залуучуудын багт 14 хүүхэд бэлтгэл хийж байна. Эхний тоглолтод 13 нь тоглоно. Багийн ахлагч Э.Бат-Оргил хоёр дахь тоглолтод талбайд гарна. Бэлтгэлээ сайжруулахын тулд ОХУ-ын Улаан-Үд хотод нөхөрсөг тоглолт хийсэн байгаа. Энэ удаа бид талбай дээрээ болж байгаа учраас цааш шалгарах эрхийн төлөө хичээх болно. Футзалны тоглогчид маш богино зайд тоглодог учраас хамгийн бага хугацаанд маш их өндөр ачаалал авдаг. Шаардлагатай үед хаалгачийг солиод талбайд таван тоглогч тоглох боломжтой байдаг. Биеийн хүчний болон сэтгэл зүйн бэлтгэл өндөр түвшинд байхыг харуулдаг.” гэсэн юм.

ХУВААРЬ: /”Буянт-Ухаа” ордон, 2018.12.01-03/ 

Тоглолтыг NTV телевиз болон mycujoo онлайн холбоосоор шууд дамжуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж